Орос улс Польш улсад Катыньтай  холбогдолтой ээлжит архивын багц баримт бичгүүдийг шилжүүллээ. Энэ ажлын эхний хэсэг өнгөрсөн тавдугар сард дамжуулжээ. Эдгээр баримтуудыг ил тод болгохоор Дмитрий Медведев , Бронислав Комороский нар  тохиролцсоны үндсэн дээр дээрх ажил хийгдэж байгаа аж. Катыни смэдэв “ олон жилийн турш хоёр орны харилцааг хүндрүүлж байсныг Орос улсын ерөнхийлөгчийн Польш улсад 12 – р сарын 6-7 ны өдрүүдэд хийх айлчлалын үеээр хөндөгдөх болно” гэж Кремлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдэв. 1939 оны намар Польшийн 14 мянга гаруй цэргийн дарга нарыг орос улсын нутаг дэвсгэрт буудан алсан аж. 1943 онд тэднийг Смоленскийн орчим Катыньд буудан хороосон нь тодорхой болсон юм.