Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони нар Красная Полянад, Сочи хотын ойролцоо яриа, хэлэлцээ хийж байна. Уулзалтаар Орос улс-НАТО гийн дээд хэмжээний уулзалтын дүнгээр санал солилцож, Брюссельд болох Орос улс –ЕХ дээд хэмжээний уулзалт, хоёр талын хамтын ажиллагаа болон визийн дэглэмийг хялбаршуулах тухай ярьж байгаа талаар ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько мэдэгдлээ.Сайд нарын оролцоотой өргөжүүлсэн бүрэлдэхүүнтэй хийсэн энэ уулзалтын дүнд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах аж.