2018 онд Хөл бөмбөгийн ДАШТ Орос улсад зохион явуулах эрх авсанд дэлхийн улс орнуудын улс төрчид, тамирчид Орос улсад баяр хүргэж байна. АНУ-ын Төрийн департаментын албан ёсны  төлөөлөгч Филипп Кроули албан мэдэгдэл хийх ажлаа үүнээс эхэллээ. Үүний өмнө Японы засгийн газраас баяр хүргэсэн. Францын ерөнхийлөгч Николя Саркозигаас баярын цахилгаан утас  иржээ.Түркийн ерөнхий сайд Реджеп Эрдоган, Голландын ерөнхий сайд Марк Рютте болон бусад олон хүмүүс байна. Европын Холбооны комиссын тэргүүн Жозе Мануэл Барроуз мэдэгдэлдээ: “энэ нь гайхамшигтай уур амьсгалд болж өнгөрөх асар их тэмцээн болно” гэв.        Тамирчид ч гэсэн үүнээс хоцорсонгүй. Испани улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Висенте Дель Боске Португаль улстай хамтарч гаргасан мэдэгдлийнхээ ялагдлыг хүлээн зөвшөөрөн ялагчдад баяр хүргэв. Бельги улсын шигшээ багийн хаалгач, алдар цуутай Жан –Мари Пфафф “Оросын хувьд энэ ялалт нь их үнэ цэнээр ирсэн” гэж хэлэв. /Бельги, Голланд улс нь хөл бөмбөгийн ДАШТ зохион явуулах эрхийн төлөө өрсөлдөж байсан болно/. Европын Хөл бөмбөгийн Холбоо /УЕФАгийн/ ерөнхийлөгч Мишель Платини мөн баяр хүргэв.  Харин санал хураалтын эхний шатанд зөвхөн хоёр хүний санал авсан хөл бөмбөгийн эх орон Английн баг энэ удаа сэтгэл дундуур үлдлээ. Ерөнхий сайд Дэвид Кэмерон “сэтгэл дундуур үлдсэнээ”яриад, дэлгэцний өмнө Орос улсад  баяр хүргэсэнгүй.   Орос улсын тухайд гэх юм бол тус улс хөл бөмбөгийн ДАШТ бэлтгэл ажлыг зохион явуулахдаа бүх хүч чадлаа хандуулна. Хөл бөмбөгийн тэмцээн нь тус улсын 13 хот, тусгайлсан  дөрвөн кластерт явагдана. Төв кластер –Москва, “Лужники” цэнгэлдэх  хүрээлэн, хоёр дахь кластер – 2014 оны Олимпийн тоглолтууд болох  Сочи хот, гурав дахь нь Казань, дөрөв дэхь хотоор Санкт-Петербург хот. Тэмцээнийг зохион явуулахад нийт 16 цэнгэлдэх хүрээлэн 70 бэлтгэлийн баазыг бэлэн болгох юм. Ерөнхий сайд Владимир Путины мэдэгдэлд : энэ ажил нь 300 тэрбум рублийн өртөгтэй / 10 тэрбум доллар/гэнэ. Уг тэмцээний зардал  2011-2013 олны улсын төсөвт тусгагдсан байгаа аж. Өөрсдийн хувь нэмрийг бизнес эрхлэгчид ч оруулна.  “Лужники” цэнгэлдэх хүрээлэн нь Москвагийнх, хоёр дахь цэнгэлдэх хүрээлэн “Спартакийг ” Лукойл өөрийн хөрөнгөөр Москвад барина. Гурав дахь  стадион буюу “Динамо” Орос улсын  ВТБ банк барих гэж байна. Казаньд бид Универсиадын бэлтгэл ажлыг зохион явуулж байна, Сочийг 2014 оны Олимпийн тоглолттой холбон барьж байна харин,  Санкт-Петербургэд Газпром барьж байна. Бидэнд бусад хэдэн цэнгэлдэх хүрэлэнгүүдийг нэгтгээд ДАШТ зохион явуулах бүрэн бүтэн,  чадвартай  дүр зураг гарах юм. Ерөнхий сайд хэлэхдээ, уг арга хэмжээг бэлтгэх ажилд “ Челси “ хөл бөмбөгийн клубын эзэн Роман Абрамович оролцох бөгөөд үүгээрээ оросын хөл бөмбөгийн хөгжилд туслана гэв. Ноён Абрамович эдгээр төслүүдийн нэгд оролцохыг үгүйгэхгүй. Жаахан мөнгө зарцуулж л байг. Тэгснээр тэр хоосрохгуй, тэр их мөнгөтэй хүн – гэж Владимир Путин тэмдэглэв. Орос улс хөл бөмбөгийн ДАШТ тавигдадаг өндөр шаардлагын дагуу зохион явуулахад бүх хүч чадлаа дайчлан гаргах болно.  Орчин үеийн цэнгэлдэх хүрээлэнгүүдийг  цаг хугацаанд нь барьж, зочидыг тав тухтай орчин, аюулгүй байдлаар бүрэн хангана” гэж ерөнхий сайд Владимир Путин онцлон тэмдэглэлээ.