2018 онд Орос улс түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн ДАШТ нийг эх орондоо хүлээн авна. Орос улсын хийсэн мэдэгдэл  ялах нь тодорхой байсан бөгөөд  ФИФА-гийн төлөөлөгчдийн дийлэнхи олон нь оросын төлөө саналаа өгсөн хэдий ч  хаалтын шийдвэрлэх мөч бартаа туулах гүйлтийн уралдааныг санагдуулахаар байлаа. Ялагдагсдын дунд хөл бөмбөгийг төрүүлсэн англичууд, Цюрихэд бүр чамбай дэмжигчидтэй хүрэдцэн ирсэн төдийгүй тэдний дунд ерөнхий сайд Дэвид Кэмерон, хааны ширээний үе залгамжлагч Уильям байлаа. Тэдний дараа хаалганы цаана дэлхийн одоогийн аварга испанчууд, Португаль улсын хамт хөл бөмбөгийн ДАШТ явуулахыг хүссэн. Мөн хамтарсан мэдэгдэл хийсэн  Бельги, Голланд хоёр. “Гайхалтай ялалтын баярын мэндийг чин сэтгэлээсээ бүх хүнд хүргье. Орос улс 2018 онд хөл бөмбөгийн ДАШТ  зохион явуулах эрх авлаа” гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев оросын ард түмэнд хандаж хэлсэн. Гэхдээ энэ бол анхны алхам биш юм. Түүний үзэж байгаагаар бол  бид маш сайгн бэлтгэх ёстой.Мэдээж бидэнд 2014 онд Олимпийн тоглолт явуулах арга туршлага бий болно.Гэхдээ энэ бол маш их  чухал  тэмцээн юм шүү. Энэ тэмцээнийг зохион явуулах спотрын дэд бүтцийг барьж байгуулахад гар  бие оролцох хүмүүс бэлтгэлтэй  байх ёстой, мэдээж хэрэг манай хөл бөмбөгчид ч  гэсэн. Одоохондоо бид хөл бөмбөгийн гялалзсан амжилтаар бахархаж чадахгуй байна. Нэгэнт бид ДАШТ-ийн эрхийг Москвад зохион явуулахаар авч чадсан л бол энэ нь манай шигшээ багт их хариуцлага үүрүүлж байгаа гэсэн үг юм. Би манай залуучуудыг, бүх хөл бөмбөгчдийг өөрсдийн бүхий л хүч чадлаа дайчлан Москвад болох тэмцээнд гялалзсан амжилт гаргана гэж найдаж байна. Орос улсын эрх авсан тухай мэдээ тарсаны дараа орос улсын ерөнхий сайд Владимир Путин Цюрих явсан. Таван цагийн дараа болсон  хэвлэлийн бага хурал дээр тэр мэдэгдэхдээ: 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ зохих түвшинд зохион явуулахад бидэнд  бүх зүйл бий” гэж хэлэв.  “Олон зүйлийг хийх хэрэгтэй байна. Энэ нь цэнгэлдэх хүрээлэнгүүд, онгоцны буудлууд, зочид буудлууд болон зам харгуй гээд олон зүйл бий. Үүнд бидний уриа,  бидний хийсэн мэдэгдлийн давуу тал орших бөгөөд энэ бүгд нь хөл бөмбөгийг хөгжүүлэхийн төлөө хийгдэх юм”гэж Владимир Путин итгэлтэй хэлэв. Манай өгсөн мэдэгдлийг хамгаалахын тулд бид зөв арга хэмжээ авсан гшэж би үзэж байна. ФИФА-гийн шинэ нутаг дэвсгэр, шинэ орнуудын хүчээр дэлхийн хөл бөмбөгийн хил хязгаарыг тэлэх гэсэн гүн ухааны чанартай мэргэн бодлогод нийцсэн гэж бодож байна. Зүүн-Европд хөл бөмбөгийн  ДАШТ ер болж байгаагүй. Түүнчлэн бид Казаньд Универсиада тэмцээнийг, Сочид Олимпийн тоглолтуудыг зохион явуулахаар бэлтгэж байна. Санал хураах явцад дэлхийн хоёр том тэмцээнийг явуулна гэдгийг бас тооцож үзсэн байх гэж бодож байна. Урьдчилан тооцоогоор цэнгэлдэх хүрээлэн, болон түүний орчмын дэд бүтцэд  бид 300 тэрбум рубль зарцуулагдана, энэ нь 10 тэр бум доллар буюу Өмнөд Африкийн Улсад хөл бөмбөгийн тэмцээн явуулахад зарцуулсантай харьцуулж үзэхэд.Дэлхийн дөрвөн жилд нэг удаа болдог хөл бөмбөгийн гол баяр үндсэндээ Орос улсын Европын хэсгийг тэр чигт нь хамрах бөгөөд, 14 хотод явагдах аж. Москва, Санкт-Петербург, Сочи болон Казань дахь шинээр баригдсан цэнгэлдэх хүрээлэнгүүдээс гадна бусад арван хотуудад шинээр спортын цогцолборуудыг барих болно. Жишээ нь: Самарт 2018 оны ДАШТ ийнд зориулан хөл бөмбөгийн цогцолборыг Волга мөрний усан дээр барихаар төлөвлөөд байна. Орос улсад хөл бөмбөгийн ДАШТ нд нийт 16 цэнгэлдэх хүрээлэн барьж байгуулна. Харин бас нэг гол зүйл бол тэмцээн явагдах хот, суурингууд агаарын болон төмөр замын тээвэртэй шууд холбогдсон байх юм. Харин санаа зовогчид буюу фенүүд дээрх тээврийн хэрэгслээр үнэгүй зорчино. Хөл бөмбөг сонирхогчдод бас нэг бэлэг болох зүйл бол тэд нар Орос улс руу ирэхдээ  ямарч визний  хэрэггүй ”гэж ерөнхий сайд Владимир Путин Цюрихд мэдэгдлээ.  Хийсэн ямарч сонголт бол түүхэн юм. Гагцхүү сонголт нь өөрөө түүхийг бий болгодог-ийм нэг хэллэг оросын мэдэгдэлд дурдагдлаа. Цюрихын ялалтын дараа бас нэгэн боломж гарч ирсэн нь Орос улс дэлхийн хэмжээний спортын тэмцээнүүдйиг дээд хэмжээнд зохион явуулж чадахаа харуулах болно.