12-р сарын эхнээс  Аюулгүйн Зөвлөлийг тэргүүлэх болсон аа  НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгч Сьюзан Райс Аюулгүйн зөвлөл нь БНАСАУ холбоотой шинэ арга хэмжээ авах гэж байгаа бөгөөд тэдгээр нь нилээд хатуу батламж байх аж. Тэрээр энэ тухай пүрэв гаригт НҮБ-ын төв байранд  Аюулгүйн Зөвлөлийг АНУ  тэргүүлэх болсонтой холбогдуулан зохион явуулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Түүний ярианаас үзвэл АЗөвлөлд   одоогоор шинээр  Тогтоол гаргах тухай яригдахгуй нь, зөвхөн Аюулгүйн Зөвлөлийн урьдны хүчин төгөлдөр шийдвэрүүдийг чандлан сахих  механизмыг чангатгах талаар хэлэлцэх аж.  Аюулгүйн Зөвлөлийн хурлаар бүтэн сарын хэлэлцэх  асуудлуудын тов гарч  Солонгосын асуудал ороогүй хэрнэ, хатагтай Райсын үзэж байгаагаар БНАСАУ-д уран баяжуулах үйлдвэр баригдаж байгаа тухай сэжиг бий болсонтой холбогдуулан  НҮБ-ын  АЗ хуралдаан яаравчлан хуралдаанаараа хэлэлцэж магадгүй байна.