Хэрэв Пхеньян Өмнөд Солонгос руу дахин дайралт хийхээр шийдэх юм бол , Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчнүүд Хойд Солонгосын цохилт өгөх болно. Энэ тухай БНСУ –ын Батлан Хамгаалах Яамны шинээр томилогдсон сайд Ким Гван Жин өнөөдөр парламентад мэдэгдэл хийлээ –гэж мэдээллийн Рёнхап агентлаг уламжлав.  Тэрээр хууль тогтоогчдын нэгний асуусан “хэрэв Хойд Солонгос дахин дайралт хийвэл батлан хамгаалах байгууллага ямар арга хэмжээ авах бол гэсэн асуултад хариулахдаа: “Хойд Солонгосын нутаг руу бид тодорхой цохилтуудаар хариу барина”гэж онцлон тэмдэглэв. Ким Гван Жины үзэж байгаагаар “сүүлийн мөргөлдөөн гарах үед  Өмнөд Солонгосын аюулгүй байдлын систем 1950-1953 оны Солонгосын хойгийн дайнаас хойш ид хямралын байдалд байсан “гэнэ.  Тэрээр Штабын дарга нарын Хорооны тэргүүн  болон дарга нарын эрхийг нэмэгдүүлэх саналтай байгаа аж. Түүний үзэж байгаагаар энэ нь Хойд Солонгосын болзошгүй дайралтын үед хариу арга хэмжээ авахад шийдвэрлэх түвшинг нэмэгдүүлэх юм байна.