Орос улсыг хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эзэн орноор тодруулсаны дараа тус улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев дүрс бичлэгээр ард түмэндээ хандаж баяр хүргэв. “ Эрхэм нөхдөө! Гайхалтай ялалт авчирсан та бүхэнд  чин сэтгэлээсээ баяр  хүргье! Орос улс 2018 онд хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эх орондоо зохион явуулах эрх авлаа. Оросын олон сая сая фэнүүдийг, тэдгээр нь эгнээндээ бүхэл бүтэн арми санаа зовогчдыг багтаадаг билээ. Энэ тэмцээнийг Орос улсад зохион явуулахаар ажилласан бүх хүмүүст баяр хүргье!”- гэж Орос улсын ерөнхийлөгч хэллээ. “ Бидэнд 2014 оны Сочийн Олимпийн тоглолт зохион явуулах туршлага бий, гэсэн ч энэ бол маш чухал хариуцлагатай тэмцээн юм. Манай хөл бөмбөгчид гайхамшигтай  амжилт  үзүүлэхийн төлөө дээд зэргээр хүч чармайлт гаргана гэдэгт итгэж байна” гэж Медведев хэлэв.