Орос улс  2018 оны  хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн зохион явуулах эрхийг Цюрихт болсон  Олон улсын хөл бөмбөгийн холбооны гүйцэтгэх хорооны  гишүүдийн гурав дахь шатны саналаар  авлаа. Зохион явуулах эзэн орныг шалгаруулахын тулд гурван  шатны санал хураалт явуулах шаардлага гарчээ. Эхний шатны санал хураалтаар Бельги, Голланд хасагдаж, хоёр дахь удаагийн санал хураалтаар Англи, гурваар Испани, Португаль зэрэг орнууд  хасагдлаа гэж РИА-Новости агентлаг ФИФА-гийн төв байрнаас мэдээллээ.  2018 оны Хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээний эрхийг авахаар Англи, Испани, Португаль, Бельги болон Нидерланд өрсөлдөж байсан юм. Хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн нь Орос улсад төдийгүй Зүүн-Европын орнуудад болох юм. Уламжлал ёсоор уг тэмцээнийг зохион явуулах эзэн орон шалгаруулалтын тэмцээнээс чөлөөлөгддөг байна. Сар үргэлжлэх тэмцээн нь дэлхийн хөл бөмбөгийн дөрвөн жилд болдог хамгийн том үйл явдал юм. Энэ гайхамшигт тэмцээнийг цэнхэр дэлгэцнээ хэдэн тэрбум хүн нүд салгалгүй үзнэ. 2010 онд Өмнөд Африкийн улсад  зохиогдсон дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд финалын тоглолтонд  Испани улсын баг Голландын багийг хожиж тэмцээний алтан медаль хүртсэн. Хөл бөмбөгийн дэлхийн аваргын 2014 оны тэмцээн Бразиль улсад болно.