Дуудлага худалдааны “Сотбис” компани оросын урлагын бүтээлийг Лондон, Нью- Йоркын салбаруудаараа зарж, 2010 онд  80 сая доллар олжээ. Энэ жилийн “орос худалдааны” төгсгөлийн наймааны хамгийн үнэтэй бүтээл нь Александр Яковлевын “Кули-Кута бүжиг” нэртэй зураг болжээ. Лхагва гаригт энэ зургийг бараг нэг сая фунт стерлингээр худалдаж авчээ. Алексей Боголюбовын “Санта-Мария-делла-Салюте” баярын өмнө Венец хот” гэдэг зураг анхны дуудсан үнээсээ хоёр дахин илүү 880 мянган фундээр зарагджээ. Лондон хотод болсон худалдааны үеэр цуглуулагчид 19-р зууны оросын зураачдын зураг болон оросын урлагын бүтээлүүдийг бүхэлд нь ихэд сонирхож байлаа гэж “Сотбис”-ийн оросын урлагын хэсгийн тэргүүн Жоанн Викери тэмдэглэсэн байна.