Оросын түлш эрчим хүчний ОГК-4 шинэ хүчин чадалтай компанийг барихад германын EON нэгдэл тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт хийнэ. Оросын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт хийж байгаа нэг жишээ л энэ юм. Санхүү, эдийн засгийн хямралаас болж эрсдэл байгаа ч гэсэн оросын эдийн засагт ороод байгаа гадаадынхан явахыг яарахгүй байна. Эрчим хүчний төслүүдэд Герман,  Итал, Финлянд улсуудын компаниуд идэвхитэй оролцож байна гэж Эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Георгий Остапкович тэмдэглээд: Гадаадынхан дуртайяа хөрөнгө оруулж байгаа салбарууд байна. Жишээ нь эрчим хүч, машины аж үйлдвэр гэх мэт... Ритейл маш сайн явагдаж байна, худалдааны хамтарсан байгууллагууд олноороо нээгдэж, өргөжиж байна. Энэ чиглэл л хямралаас өмнөх үеийн бараа эргэлтийн түвшиндээ хамгаас түрүүнд хүрэх байх. Манай хөрөнгө оруулалтын зах зээл дээр хуваагдмал байдал байхгүй нийтдээ л бүхнийг татаж байна. Татвар тийм өндөр биш байгаа нь хөрөнгө оруулагчидад таалагдаж байна, дээрээс нь ажиллах хүч хямд байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчид бүх эрсдэлээ тооцох, тэр тусмаа авилгалын эрсдлийг ч тооцсон байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчид ОУ-д хөрөнгөө оруулж байна гэдэг манай зах зээл чанартай, энд өөрийн төлөвлөсөн бүхнээ амьдралд хэрэгжүүлж болно гэсэн үг гэж тэр хэллээ. Өндөр технологийн хүрээний байдлаас харахад энд бас хөрөнгө оруулж байна. Гэхдээ системчилсэн чиглэл байхгүй байна гэж шинжээч үзэж байна. Хэрвээ бүхнийг ном ёсоор нь хийх юм бол инноградын Сколково, гадаадын хөрөнгө оруулалтыг татах маш их ирээдүйтэй төсөл юм. Аливаа улс орны хөрөнгө оруулалтын хөгжлийн өөртөө татах хүч нь тухайн орны валютын хөрвөх чадвар, банкны системийн хөгжил болон санхүүгийн зах зээлийн хөгжлийн байдал зэргээс шалтгаална. Москвад Олон улсын санхүүгийн төв байгуулснаар гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг хүчтэй татах болно гэж Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Дмитрий Смыслов үзэж байна. Санхүүгийн төв гэдэг бол маш их хэмжээний хөрөнгө эргэлдэж байдаг төв юм. Хамгийн гол асуудал бол богино хугацааны хөрөнгө оруулалтаас хурдан ашиг олох гэсэн дамын наймаачдын хөрөнгө биш бодитой хөрөнгө байх ёстой юм. Хэрвээ энэ төв Лондон, Нью-   Йорк, Боннын санхүүгийн төвүүдтэй өрсөлдөхүйц болж бэхжиж чадах юм бол мэдээж хэрэг өөртөө хөрөнгө татах болно гэлээ.Мэдээж хэрэг дэлхийн хямрал ОУ-д оруулж байгаа хөрөнгө оруулалтад нөлөөлсөн. Өнгөрч байгаа жилд 22 тэрбум долларын хөрөнгө оруулалт орсон байна. Манай эдийн засгийн хувьд энэ сайн үзүүлэлт юм. Энэ 12-р сард улс орноос хөрөнгө гадагшаа огт гарахгүй гэдэгт оросын  төв банк итгэлтэй байна.