ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин, америкийн алдартай сэтгүүлч Ларри Кингд ярилцлага өглөө. Орчин үеийн тэргүүн зэргийн асуудлыг хөндсөн, Ираны цөмийн хөтөлбөр, Хойд Солонгос болон Афганистан улсуудын байдал, СДЗ-ийн тухай гэрээг батлах тухай, Викиликс сайтын нийтлэл, ирэх сонгууль, тусгай албаны ажил зэрэг асуултуудыг тавьсан байна. Ларри Кингийн хувьд дэлхийн нэр хүнтэй улс төрчтэй хийж байгаа сүүлчийн ярилцлага юм. Домогт сэтгүүлчийн Си-Эн-Эн  сувагт 25 жил хийж Гиннесийн дээд амжилтын номд тэмдэглэгдсэн энэ нэвтүүлэг 12-р сард бүрмөсөн хаагдаж байгаа билээ. В. Путины хувьд энэ нь Ларри Кингтэй хийж байгаа 2 дахь яридлцлага юм. Тэд анх удаа 2000 оны 9-р сард ярилцсан юм. Тэр хоёр дахиад нэг удаа ярилцаж магадгүй учир нь Ларри Кинг ирэх жил ОУ-д ирэхээр төлөвлөж байгаа юм. СДЗ-ийн тухай шинэ гэрээ, ПДХ хамтарсан систем байгуулах зэрэг асуултууд ярилцлагын гол сэдэв байлаа. Орос улс хэнд ч заналхийлээгүй байна, хэрвээ АНУ, СДЗ-ийн шинэ гэрээг батлахгүй бол Москва өөрийн аюулгүй байдлыг хангах хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болно гэж ерөнхий сайд мэдэгдээд: Хэрвээ ОУ-ын бүх санал санаачлагад эсрэг хариу өгвөл, оросын хилийн орчим аюул нүүрлэх болно. Тэгэхлээр ОУ “янз бүрийн аргаар аюулгүй байдлаа хангах шаардлагатай болно”, хилийнхээ ойролцоо цохилтын шинэ цогцолборуудыг байрлуулж, цөмийн пуужингийн шинэ техникийг бүтээх хэрэгтэй болно. Бид уул нь үүнийг огт хүсэхгүй байгаа юм” гэж Владимир Путин хэллээ. ОУ-ын ерөнхийлөгч Медведев Холбооны хуралд оруулсан илгээлтдээ, аюулгүй байдлын нийтлэг асуудлын талаар хамтран ажиллахыг санал болгосон гэж Путин санууллаа. Бид НАТО-той мэдээлэл солилцох, удирдлагын нийтлэг системийн талаар тохиролцож болно, гэхдээ ОУ-ын ашиг сонирхолыг тооцохгүй бол энэ процесс боломжгүй. Ираны цөмийн аюулын тухайд бол АНУ 2015 он хүртэл оросын хилийн дагуу радар болон пуужингийн систем байрлуулахын тулд үүнийг ашигласан юм. ОУ, америкийн хил рүү өөрийн пуужингаа байрлуулахыг бодохгүй байна хэрвээ ингэвэл америкчуудад таалагдахгүй нь тодорхой гэж ерөнхий сайд тэмдэглэлээ. Солонгосын хойгын байдал сэтгэл илүү түгшээж байна. Учир нь энэ үйл явдал оросын хилийн ойролцоо болж байна. Эцсийн эцэст сэтгэл хөдлөл намжиж, ухаалаг байдал ялан дийлж, талууд яриа хэлэлцээний замд орно гэдэгт Москва найдаж байна гэж Путин хэллээ. Афганистаны байдал тусгай сэдэв боллоо. Өнөөдөр Афганистанд Олон улсын эвслийн хүчин маш чухал даалгавар биелүүлж байна, үүнд ОУ бүхий л аргаар туслаж байна. Харин ОУ тэнд “цэрэг дайны байдлаар хэзээч оролцохгүй” гэж ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ: Асуудал өнөөдрийг хүртэл байснаасаа улам ихсээд байна. Тэгэхдээ би өөдрөг үзэлтэй хүн. Өнөөдөр бидэнд хурц, шийдвэрлэж болохгүй мэт санагдаж байгаа асуудлуудаар тохиролцож чадна гэж би үзэж байна гэлээ. ОУ-ын байдлын талаархи яриа гол сэдэв байлаа. Ларри Кинг энэ удаагийн ярилцлагаа сонгуулийн асуудлаар эхэлснээрээ жаахан алдаа гаргалаа. Хариулт ч тодорхой байлаа: Би, ерөнхийлөгч Медведевтэй байнгын холбоотой ажилладаг, 2012 оны сонгуулийн хувьд оросын ард түмний ашиг сонирхолын үүднээс зөвшилцсөн шийдвэр гаргана гэж өөрийнхөө хувьд би аль хэдийнээ шийдсэн. Сонгууль хүртэл бас зай ч байна. Манайд 2012 онд сонгууль болох ёстой. Энэ шийдврийг бид улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлын нөхцөл байдлаас шалтгаалан зөвшилцөж байж гаргана гэдгийг давтан хэлье гэж Путин хэллээ. Улс орны бодит засаглалыг Медведев биш Путин барьж байгаа гэсэн яриаг ерөнхий сайд шууд үгүйсгэлээ. Иймэрхүү яриа биднийг хооронд нь хагаралдуулах гэсэн оролдлого, ингэж хэзээч чадахгүй гэж  тэр хэллээ. Энэ нь ардчилалын зарчмаас ухрахтай ижил юм. ОУ-д  ардчилал байхгүй гэж америкчууд оросуудыг буруутгадаг гэсэн өөр нэг асуулт байна. АНУ-ын түүхэнд хоёр удаа, сонгогчдын ихэнхийн санал аваагүй нэр дэвшигч ерөнхийлөгч болж байсныг санууллаа. Энд ардчилал хаана байсан вэ гэдэг асуулт төрж байна. Харин америкчуудад энэ асуултанд хариулт бэлэн байна: Энэ хүрээнд системийн асуудал байдаг гэж америкийн нөхдүүдэд, биднийг ярихаар, тэд бидний ажилд бүү оролц! Ийм юм болсон, ийм ч байх болно гэдэг! Бид та нарын ажилд оролцохгүй! Та нар бидний ажилд харин битгий оролцоочээ гэж америк нөхөддөө зөвөлмөөр байна. Энэ бол оросын ард түмний бие дааж хийсэн сонголт, оросын ард түмний 90-ээд оны эхээр ардчилал руу хийсэн алхам, энэ алхамаасаа хэзээч ухрахгүй! гэж Путин хэллээ. Хувийн асуудал руу орохгүй өнгөрч чадсангүй. Ларри Кинг ярилцлагы төгсгөлд түүний охидуудын амьдралыг сонирхолоо. “Тэд жирийн л амьдралаар амьдарч, Их сургуульд сурдаг. Тэд сэтгэл хангалуун байна, тэд найз нөхөдтэй, тэдний бүх зүйл сайн байна. Тэднийг олон нийтийн өмнө гаргаж ирэхийг бий хүсэхгүй байна, тэд өөрсдөө ч үүнийг хүсдэггүй юм гэж” эцгийн хүний хувьд Путин хариуллаа.