Иракийн нийслэлд өнөөдөр алан хядах ажиллагаа үйлдсэн байна. 10 гаруй хүн шархадснаас 5 нь цагдаагынхан байна. Энэ алан хядах ажиллагаанд өртөж шархадсан хүмүүсийг авчирсан эмнэлэгийн газар болон төр засгийн төлөөлөгчид энэ тухай мэдээлсэн байна. Багдадын гудамжны явган хүний зам доор бөмбөгийг нуусан байжээ.