Эрх баригч эвсэл байгуулагдлаа гэж Киргизийн парламентийн хуралдаан дээр зарлалаа. Энэ эвсэлд Социол-демократ, Республика, Ата-Мекен намууд орсон байна. Киргиз улсын эдийн засаг, улс төр, нийгмийн байдлыг тогворжуулж, үндэсний ашиг сонирхолоо хамгаалахад чиглэгдсэн нэгдсэн хөтөлбөрөө боловсруулсан байна. Социол- демократ намын дарга Алмазбек Атамбаев ерөнхий сайд, Республика намын тэргүүн Омурбек Бабанов  парламентын дарга, Ата-Мекен намын тэргүүн Омурбек Текебаев дэд ерөнхий сайд тус тус болсон байна. Киргизд 10-р сарын 10-нд болсон парламентын  сонгуулийн дүнгээр энэ эвслийг байгуулсан юм.