Цюрих хотод 2022, 2018 онуудад дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн явуулах мэдэгдэл өгсөн улсуудын танилцуулага болж байна. Ялагчдыг өнөөдөр зарлана. ОУ, 2018 оны дэлхийн аврагын тэмээнийг явуулах гэж өрсөлдөж байна. ОУ-тай Англи, хамтарсан мэдэгдэл өгсөн Португал-Испани, Бельги-Голланд улсууд өрсөлдөж байна. Букмеккерүүдийн үзэж байгаагаар 2018 оны хөл бөмбөгийн аврагын тэмцээнийг явуулах гол өрсөлдөгчид Орос,Англи улсууд юм. Орос улс бол нэр төртэй өрсөлдөгч гэж 11-р сард гарсан ФИФА-гийн илтгэлд өгүүлсэн боловч  тээврийн сүлжээ хөгжил муутай байна гэж тэмдэглэжээ. ОУ хөл бөмбөгийн дэлхийн болон Европын аврагын тэмцээнийг урьд өмнө нь явуулж байгаагүй юм.