БН намын засаглалын үед ажиллаж байсан төрийн нарийн бичгийн дарга нар СДЗ-ийн шинэ гэрээг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэдний дунд Генри Киссинджер, Колин Пауэлл нар байна. “Вашигтон пост” сонинд нийтлүүлсэн мэдэгдэлдээ СДЗ-ийн тухай шинэ гэрээг батлах явдал АНУ-ын ашиг сонирхолд нийцэж байна гэж бичжээ. Афганистаны байдлыг сайжруулах, иран, хойд солонгосын цөмийн хөтөлбөрийг тогтоон барих прогресст амжилт олох, бүх дэлхийн цөмийн материалыг хамгаалах ажлыг хангах зэргийг ОУ-ын талаас хийх ёстой гэж тэд үзэж байна. Төрийн нарийн бичгийн дарга байсан эдгээр хүмүүс энэ уриалгаа АНУ-ын Конгрессийн сенатад суугаа нэг намынхандаа зориулсан бололтой. СДЗ-ийн тухай шинэ гэрээг батлахын тулд сенатын 100 саналаас 67-гоос доошгүй санал авах шаардлагатай байгаа юм.