Эх орноосоо алсад алба хааж яваад амь насаа алдсан оросуудын дурсгалыг хүндэтгэх өдрийг ОУ-ын дурсгалт өдрүүдийн жагсаалтад багтаасан байна. ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев зохих зарлигт гарын үсэг зурсан гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Энэ зарлигын дагуу 2-р сарын 15-ыг Эх орноосоо алсад алба хааж яваад амь насаа алдсан оросуудын дурсгалыг хүндэтгэх өдөр болголоо. Энэ хуулийг Төрийн Дум 11-р сарын 17-нд батлаж, Холбооны хурал 11-р сарын 24-нд сайшаасан байна.