ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин өнөөдөр Калининград мужид зочилно. Манай орны хамгийн баруун талын бүс нутагт эрүүлийг хамгаалах байгууллагыг хэрхэн шинэчлэж байгаа ажлын явцтай тэр танилцах болно. Энэ чиглэлд цаашид авах арга хэмжээний хөтөлбөрийг авч үзнэ. Хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж шинэ тенологоор эмчлэх тусгай зориулалтын эмнэлэгийн шинэ төв байгуулахаар төлөвлөж байгаа юм. “Эрүүл мэнд” үндэсний төслийн хүрээнд мужийн эмнэлэгүүдийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, эмч нарийн цалинг нэмэгдүүлэх болон мэргэжил дээшлүүлэхэд зориулаж хэдэн арван сая рубль улсаас гаргаж өгөөд байна.