Үйлдвэрлэлийн болон нийгмийн хүрээнд ажиллаж байгаа бизнесийнхэнд үзүүлэх зээлийн хөнгөлөлттэй хүүгийн тухай хуулийн төслийг ОУ-ын засгийн газар энэ долоо хоногийн турш бэлтгэх болно. Засгийн газрын хуралдаан дээр ерөнхий сайд В. Путин энэ талаар үүрэг өглөө. Ажил олгогчдын 2011 онд Тэтгэвэрийн сан, нийгмийн болон эмнэлэгийн даатгалд оруулах хөрөнгө 34%-иар өснө гэдгийг тэр санууллаа. Үйлдвэрлэлийн болон нийгмийн хүрээнд ажиллаж байгаа үйлдвэрүүдийн хувьд ойлгомжтой хандахыг ерөнхийлөгч Холбооны хуралд оруулсан илгээлтдээ санал болгосон юм. Тэд даатгалын маш бага татвар төлөх болно. Хүүхдүүдэд зориулсан хамгаалалтын цогц систем байгуулах, олон хүүхэдтэй гэр бүлүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх ба 3 дахь хүүхдээ төрүүлэх эрмэлзэл төрүүлэх арга хэмжээ авах зэрэг саналуудыг ерөнхийлөгч  бас дэвшүүлэн билээ.