ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин, домогт Ларри Кингд өгсөн ярилцлагадаа, Орос улс ардчилалд хүрэх замаа өөрсдөө сонгосон, түүгээрээ л эргэлт буцалтгүй явах болно гэж мэдэгдлээ. Ерөнхий сайд, ОУ-ын гадаад, дотоод бодлого, тусгай албаны ажил, ираны цөмийн хөтөлбөр, Хойд Солонгос, Афганистан улсуудын байдал, СДЗ-ийн тухай шинэ гэрээ, Викиликс сайт дээр гарсан албаны мэдээлэл, ирэх сонгуулийн тухай дэлгэрэнгүй ярилаа. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн явуулж байгаа бодлогод үнэлэлт өгч, ОУ холбоотнууд болон АНУ-д аюул занал хийгээгүй гэдгийг америкчуудад тайлбарлаж өглөө. СДЗ-ийн шинэ гэрээг АНУ батлахгүй, ОУ,  НАТО хоёр ПДХ бамбай байгуулах талаар тохиролцож чадахгүй бол зэвсэлэлээр хөөцөлдөх шинэ үе эхлэх үү гэсэн Кингийн асуултад Путин хариулахдаа, хэрвээ ОУ-ын бүх санал санаачлагад эсрэг хариу өгвөл, оросын хилийн орчим аюул нүүрлэх болно. Тэгэхлээр ОУ “янз бүрийн аргаар аюулгүй байдлаа хангах шаардлагатай болно”, хилийнхээ ойролцоо цохилтын шинэ цогцолборуудыг байрлуулж, цөмийн пуужингийн шинэ техникийг бүтээх хэрэгтэй болно. Бид уул нь үүнийг үнэхээр хүсэхгүй байгаа юм” гэж Владимир Путин хэллээ.