ДОХ буюу ХХ,ХХ1 зууны  тахал хун төрөлхтөнд ямар аюул учруулж байгаа талаар  өнөөдөр дэлхий даяр ярьж  байна. Энэ өвчнөөр нас  барагсадын  дурсгалыг хүндэтгэн гашуудаж, өвчтөнүүдийг өрөвдэж, тэсвэр тэвчээртэй байж дэлхий даяар тархаж буй ДОХ-той хийх тэмцэлд хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалж байна. ДОХ-той тэмцэх  дэлхийн өдрийг өнөөдөр 12-р сарын 1-нд тэмдэглэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр  дэлхийн 50 сая гаруй хүн түүний дотор оросын  бараг 500000 иргэн  ДОХ-ын халдвар авсан байна. Оросод  74 мянга, дэлхийд  25 сая хүн  нас барсан тухай  статистикийн мэдээ баримтыг  ДОХ-оос сэргийлэх   Холбооны арга зүй-эрдэм шинжилгээний  төвийн захирал Вадим Покровский дурдаад Нас барагсадын дундаж наслалт 33 хурэхгүй байна. Өөрөөр хэлвэл идэр залуудаа энэ нь хүний амьдрал эцэслэх  эмгэнэлт явдал билээ. ДОХ-ын халдвар авсан хүмүүс  мансууруулах бодис ихээр  хэрэглэж нас бардаг гэсэн мэдээ  тархсан. Гэвч нас барагсадын дөнгөж 15 хувь нь мансууруулах бодис ихээр хэрэглэх, амиа хорлох зэрэг « гадны» гэгч нөлөөгөөр нас барсаныг статистикийн тоо баримтууд нотлон харуулж байна гэв. Эдүгээ дэлхийн эрдэмтэд  ДОХ-оос ангижруулах  вакцин буюу халдвараас сэргийлэх тарилга эрэж байна. Оросын Москва, Санкт-Петербург, Новосибирскийн  эрдэмтэдийн гурван бүлэг  тийм тарилга дээр 13 жилийн турш ажиллаж, боловсруулалтаа  клиникэд туршиж байна. Тийм вакцингүй өнөөгийн нөхцөлд   вирусыг дарах  нэлээд үр бүтээлтэй гучаад эмийн бэлдмэл байгаа.Эдгээр эмийн бэлдмэлийн тусламжтайгаар  өвчтөний  дархлааг хэсэгчлэн сэргээж байгаа бөгөөд ДОХ  үхэлд хүргэх аюулт өвчин байхаа больж, архаг өвчин болж хувирах боломжтой.  ДОХ-оос сэргийлэх  тевүүд  оросын бүх бүс нутагт халдвар авсан хүмүүстэй ажиллаж  байна. Тийм төв бусад оронд байхгүй гэж оросын нийслэл дэх төвийн удирдагч Александр Мазур хэлээд  Москвагийн 35 мянган оршин суугч ДОХ-ын халдвар аваад байна. Гэвч дэлхийн бусад орны нийслэлуудийг бодвол  манайд евчин тархсан  хэр хэмжээ бага байна. Токио гэхэд л биднээс олон өвчтөнтэй байна. Манай нийслэлийн  халдвар авсан оршин суугчдын тоо хэмжээ Европынхоос хэд дахин, АНУ-ын нийслэлээс 10 дахин бага байна гэв.  Америкийн зураач Франк Мурын зохиосон «V» усгийн хэлбэртэй улаан тууз  өрөвдөл, ДОХ-гүй ирээдүйд найдах найдварын бэлэгдэл болов. 2000 оны 6-р сарын 2-нд  «Tony Awards» шагнал гардуулах жил дутмын 45 дахь ёслол дээр  бүх шагналтан мен туузыг энгэртээ  зүүжээ. . Тэр үеэс хойш улаан тууз ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр дэлхийн хүмүүсийн хувцсандаа зүүх  нэг билиг тэмдэг боллоо.