Нарт ертөнц 2012 онд сөнөхгүй гэж Далай лам үзэж байна. Их Орос улсад ахин очмоор байна гэж дээрхийн гэгээн хэллээ. Буддын шажинтнуудын тэргүүн Дармасал дахь  өргөөндөө  хэвлэлийн бага хурал дээр, дээрх хоёр мэдэгдлийг хийжээ. Далай лам оросын буддын шажинтнуудтай гурван өдрийн уулзалт хийхийнхээ өмнөхөн,  сэтгүүлчидтэй уулзав. Ийм анхны уулзалт Дармасалд өнгөрсөн онд болсон билээ. Энэ удаад оросын 1000 гаруй буддын шажинтан Далай ламаас биеэчлэн адис  авахаар Энэтхэгт очсон байна. Энэ нь Далай  ламд бараалхахаар Дармасалд зорин  очсон  оросын хамгийн олон шажинтан юм. Тэд гол төлөв  буддын шашинт уламжлалт бүс- Халимаг, Тува, Буриадыг төлөөлж байна. Далай лам  шашны удирдагчийн хувьд  бурхан багшийн үйлийн талаар итгэлтэй ярив. 2012 онд  нарт ертөнц сөнөх тухай майя индианчуудын таамаглалд  Сүр Жавхалант Далай лам итгэхгүй байна. « Би үүнд итгэхгуй байна» гэж  Х1У Далай лам  хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Түвдийн удирдагч  майяагийн хуанли манай амьдралд хэрхэн нөлөөлөх талаар  итгэлтэй ярьсан бол  Орост айчлах  боломж нь эргэлзээтэй хэмээн узсэн юм. Оросын засгийн газраас зөвшөөрвөл буддын шажинтнуудын удирдагч Орост айлчлахад  бэлэн байна. « Москвагаас ногоон гэрэл тавьтал айчлахгүй» гэж Далай лам онцлов. Гадаадын хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл  тийм зам тавигдсан мэтээр энэ зун мэдээлсэн билээ. ОХУ-аас Далай ламд зорчих  виз олгож мэднэ гэж тэдгээр мэдээлэв. Нийтлэлийг зохиогчид  ОХУ-аас Энэтхэгт суугаа элчин сайд Александр Кадакины  мэдэгдлийг ундэслэсэн билээ. Гэвч зохиогчид хүсэж байгаа  зүйлийг бүтсэн  мэтээр харуулжээ. Элчин сайд Александр Кадакин  ОДХ радиод ярилцлага өгөхдөө Орос улс эл асуудлаар тов тодорхой байр суурь баримталж байна. Байр суурь маань огт өөрчлөгдөөгүй. Бид өнөөгийн нөхцөлд виз олгож  чадахгүй. Учир нь Далай лам шашны удирдагчийн үүргээ улстөржуулж  байна. Түүнийг тойрогсод  Орост хийж болзошгүй айлчлалы нь улстөржүүлэхийг оролдож байна. Манай орны байр суурь өөрчлөгдсөнгүй. ГХ-ийн сайд түүнийг тодорхой мэдэгдсэн. Бид БНХАУ-тай стратегийн гүнзгий буурьтай  түншлэх харилцаа тогтоосон юм. Хоёр талын  тийм харилцааг гутаах гээгүй. Иймээс бид  Бээжинтэй харилцааг сайжруулж, улс  төрийн ажиллагаа явуулахаас  татгалзах зөвлөмж Далай ламд өгсөн гэж онцлов. Байдлаас харахад  Далай лам  улс төрийн нарийн зүйлийг  ойлгож байна. Иймээс Тэнзин Гьямцхо гүн ухааны үүднээс үүнд хандаж байна.  « Аз жаргалтай байх миний эрх өөр ямар ч хүний тийм эрхтэй адилхан  гэсэн узэл санааг бид баримтлах ёстой» гэж  Далай лам  оросын буддын шажинтнуудтай уулзахынхаа өмнөхөн Твиттер дэхь блогдоо  бичжээ.