Владивостокын циркт бүтэн долоо хоног тасалбар олдохгүй байна. Монгол улсын циркийн жүжигчдийн хөтөлбөр “Чингис хааны удамынхан” гэдэг нэртэй бөгөөд Приморын оршин сугчдын сонирхолыг гойд татаж байна. Ер нь монголын циркчид оросын үзэгчдийг эрхлүүлээгүй нилээд удсан. Хамгийн сүүлд тэд 2001 онд Эрхүү хотод хөтөлбөрөө танилцуулж байсан юм. Энэ жилийн эхээр “Росгосцирк”-ийн удирдлага, монголын “Шинэ циркийн төв” компанитай гэрээ байгуулж гарын үсэг зурсан юм. Харин одоо Азийн циркчид Орос улсад удаан хугацаагаар ирлээ. Тэдний аялан тоглолт бүтэн жил үргэлжилнэ. Монголын циркчид Владивостокоос Хабаровск руу явна. Дараа нь тэд Новокузнецк, Кемерово, Омск, Красноярск хотуудын оршин суугчдыг баярлуулах болно. Алс Дорнод, Сибирийг байлдан дагуулах аянаа тэд Эрхүү хотод өндөрлөнө. Харин 12-р сарын 14 хүртэл Владивостокчууд тэдэнд алга нижигнүүлэн таших болно: Монголын жүжигчид маш сайн хөтөлбөртэй байна. Үнэхээр чадварлаг тоглож байна. Тэд манай аренд маш амархан дассан. Гурав хоног сургуулилах байтал тэд ганц хоногт л дассан. Монголын цирк бусад циркээс онцлог юм. Бүх хөтөлбөр нь үндэсний өнгө аястай юм. Үндэсний хувцас, орчин үеийн аргаар найруулсан хөөмий зэрэгт биелэлээ олж байна. Хөтөлбөрийн өмнө хойно хийж байгаа бүжгэнд хүртэл үндэсний өнгө аяс нэвт шингэсэн байна гэж Владивостокын циркийн орлогч дарга Алексей Просвиркин ярьж байна. Монголын циркчдийн хамтлаг  22 жүжигчинтэй. Тал нутгийн “Супербатыр” Монгол улсын гавьят жүжигчин Амаржаргалын 850 килограмм жинтэй хүмүүсийг өргөж байгаа үзүүлбэр олны анхааралыг татаж байна. Энэ хөтөлбөрт ташууртай акробатчид бас тоглож байна. Энэ бол маш ховор үзүүлбэр юм. Энэ үзүүлбэрийг монголын циркчид дэлхийн циркийн урлагт оруулсан юм. Хоёр давхар агаарын үзүүлбэр үзүүлэхэд үзэгчдийн амьсгал зогсох мэт... Дэлхийд монголын акробатчид л энэ үзүүлбэрийг хамгаалалтгүй хийдэг юм. Владивостокын циркт илбэчин тоглоогүй маш удаж байна, харин монголын циркчид түүнийг авч ирсэн байна. Дэлхийн циркийн урлагт монголын бренд гэж алдаршсан уран нугаралт бол үнэхээр гайхамшиг: Ямарч циркийн хамтлаг өөрийн хөтөлбөртөө ямар нэгэн өвөрмөц зүйлийг үзүүлэхийг хичээдэг. Уран нугаралт хийдэг охидууд дэлхийд зөндөө байдаг. Ийм үзүүлбэр үзүүлэхийг бүгдээрээ л хичээдэг. Харин монголын охидууд яагаад бусдаас илүү байдаг вэ гэдэг л оньсого байна. Эсвэл тэдэнд байгалаас заяасан ямар нэгэн юм байна. Эсвэл хар багаасаа маш их идэвхи зүтгэл гаргаж хичээллэж байна уу. Монгол охидууд, азийн охидуудаас хамгийн уян хатан нь, европынхонтой ярих ч юм байхгүй гэж Алексей Просвиркин ярьж байна. “Хунгууд” гэдэг нэртэй уран нугаралтын үзүүлбэрийг 11 настай Эрдэнэтуяа, Оюунчимэг нар үзүүлж байна. Тэд Владивостокын үзэгчдийг гайхшруулж байна. Удахгүй хабаровчууд бас ийм л сэтгэгдлийг мэдрэх болно. Монголын циркчид 12-р сарын 14-нд Хабаров хотод ирж тэдэнд баяр цэнгэлийг авчрах болно. Хабаровск хотод монголын циркчдийг тэсч ядан хүлээж байна, тасалбарууд нь аль хэдийнээ дуусчээ...