Орос улс болон Барууны орнууд, ПДХ хамтарсан систем байгуулах талаар тохиролцох, эсвэл зэвсэглэлээр дахин хөөцөлдөх гэсэн хоёр замын уулзвар дээр ирээд байна. ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведевийн Холбооны хуралд оруулсан илгээлтэд энэ болгоомжлол сонсогдлоо. Энэ дохио эхний ээлжинд оросын хил хязгаарын тухай дохио байлаа. Европын ПДХ системийг байгуулах процесст Орос улсын оролцоо зөвхөн түншийн хэмжээнд байх ёстой бөгөөд “өөр мебелийн ч гэдэг юм уу, өнгөний ч гэдэг юм уу ямарч оролцоо байж болохгүй” гэж Д.Медведев Лиссабонд ОУ-НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр ойлгуулсан билээ. Москва ямар нэгэн асуудлаар мэдээлэл солилцож, шийдвэр гаргаж, аюулгүй байдлын талаархи хариуцлагыг хуваалцана, эсвэл энэ процесст огт оролцохгүй. Ийм тохиолдолд Орос улс хамгаалахаас өөр аргагүй болно гэж ерөнхийлөгч тэмдэглэлээ. Холбооны хуралд оруулсан өөрийн илгээлтдээ Д.Медведев энэ асуудлыг нилээн хурц тавилаа: Пуужин дэлгэрүүлэхийн эсрэг тэмцэх механизмыг бэхжүүлэх талаар сонирхсон талуудтай хамтран ажиллахад ОУ бэлэн байна. ОУ болон Хойд атлантын эвслийн нөөцийг  холбож, европын ПДХ системийн болзошгүй архитектурыг бүрдүүлэх саналаа би Лиссабонд ОУ-НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр хуваалцсан гэж ОУ-ын ерөнхийлөгч ярьж байна. Энэ асуудалтай холбоотой бүх цогцыг хамтран боловсруулах ажлыг гараанд нь  оруулаад байна. Энэ бол үнэхээр нааштай хөгжил юм. Ойрын 10 жилд биднийг доорхи хоёр зам хүлээж байна гэдгийг шууд хэлмээр байна, ПДХ системийг байгуулах талаар бид зөвшилцөж хамтын ажиллагааны бүрэн төгс механизмыг бүрэлдүүлж чадна эсвэл зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ шижим эхлэнэ. Хэрвээ ийм байдалд хүрвэл бид цохилтын шинэ систем байрлуулахаас өөр аргагүй болно гэж Д. Медведев тэмдэглэлээ. Мэдээж хэрэг энэ хөөцөлдөөнд ялагч гарахгүй нь ойлгомжтой. Москва нөхцөл байдлын ийм чиглэлийг сонгохгүй. Түншүүдийн талаас ямарч аюул занал байхгүй, гадны болзошгүй аюулаас хамгаалж чадах тийм аюулгүй байдлын системийн төлөө Москва тэмцэж байна. Ийм учраас Москва, сектор маягийн ПДХ систем байгуулья гэсэн санал оруулсан. Өөрөөр хэлвэл гэрээнд оролцогч бүхэн өөрийн аюулгүй байдлын бүсийг хамгаалж өөрийн гэсэн ПДХ системтэй байна. Харин энэ системүүдийг удирдах төвүүд нь хоорондоо хоршсон байх хэрэгтэй. НАТО энэ саналыг хүлээж аваагүй. АНУ хоёр туулай хөөхийг хүсэж байгаа учир асуудлын гол үүнд оршиж байна гэж АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч захирал, цэргийн шинэчлэлийг дэмжих сангийн ерөнхийлөгч Павел Золотарев үзэж байна. АНУ-ын бүтээж байгаа ПДХ систем хоёр зорилготой. Нэг нь Иран, Хойд Солонгос улсуудаас гарах болзошгүй аюулаас хамгаалах ёстой мэдүүлээд байгаа систем. Нөгөө нь ирээдүйн контактгүй дайнд давуу талтай болох систем юм. Уул нь энэ хоёр зорилго хэзээч нийцэхгүй ёстой. Энхийх нь Москватай хамтын ажиллагааг зайлшгүй шаардаж байгаа юм. АНУ руу харвах Ираны пуужингийн зам ОУ-ын нутаг дэвсгэр дээгүүр заавал гарна. ПДХ системийн хамтарсан байгууламжгүйгээр энэ пуужинг сөнөөх ямарч боломж байхгүй. Харин хоёр дахь зорилтоо биелүүлэхэд Орос улстай хамтын ажиллагаа байх ёсгүй. Тэгэхлэээр энэ систем ОУ болон Дорно дахины улсуудын эсрэг чиглэгдэнэ гэсэн үг. Ийм тохиолдолд ОУ, НАТО-гийн хооронд тусгаарлах шугамыг улам гүнзгийрүүлж, адилхан арга хэмжээ авахад хүргэнэ гэж тэр хэллээ. Ирээдүй үеийнхэнд энх тайван, амгалан тайван байдлыг баталгаажуулж өгөх үү эсвэл хувийн эрх ашгийнхаа төлөө сөргөлдөөнийг үргэлжлүүлэх үү гэдгийг Барууны орнууд шийдэх цаг болжээ.Орос улс өөрийн сонголтоо аль хэдийнээ хийчихсэн билээ!!!