Оросуудын сонголтод оролцохгүй байхыг, ОУ-ын ардчиллыг шүүмжилж байгаа америкийн улстөрчдөд Путин зөвөллөө. Америкийн телевизийн Си-эн-эн сувгийн хөтлөгч Ларри Кингд өгсөн ярилцлагадаа ерөнхий сайд ингэж мэдэгдсэн байна. Викиликс сайт дээр хэвлэгдсэн баримт бичигт АНУ-ын БХЯ-ны сайд Роберт Гейтс, францийн ажил хэрэг нэгт нөхөртэйгээ ярилцахдаа, оросын ардчилал алга боллоо гэж ярьсан мэтээр ярьж байгаа нь огт ор үндэсгүй гэж Путин хэллээ. 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэн нь нэрээ дэвшүүлэх талаар Д.Медведевтэй “зөвшөлцсөн шийдвэр” гаргана гэдгийг ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин баталлаа. Орос улсын төрийн эрхийг Д.Медведев биш өөрөө барьж байгаа гэдгийг тайлбарлахдаа Владимир Путин “энэ бол бид хоёрын аль нэгийнх нь нэрийг гутаах гэсэн хэрэг” гэж хэллээ. Хоёр улсын төрийн тэргүүнүүд 2010 оны 4-р сард гарын үсэг зурсан СДЗ-ийн тухай гэрээг АНУ батлахгүй бол ОУ цөмийн зэвсгийн хүч чадлаа нэмэгдүүлж эхлэхээс өөр аргагүй болно гэж Владимир Путин Ларри Кингд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.