Холбооны улсын 2011 оны төсвийг ОУ-ын Холбооны зөвлөл өнөөдөр сайшаалаа. Иргэдийнхээ өмнө хүлээсэн нийгмийн үүргээ баталгаажуулах, эдийн засгийн бодит сектор болон дэд бүтцийн голлох элементүүдийг шинэчлэх ажлаа үргэлжлүүлэх болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадаглах зэрэг нь  энэ баримт бичгийн үндсэн зорилго юм. Шинэ төсөвт ашгийг 8,8 трилион рублиэр, алдагдлыг 10,6 трилион рублиэр тус тус төлөвлөсөн байна. Холбооны үл хөдлөх хөрөнгийн хувьчлалаас олох хөрөнгө болон дотоодын зах зээл дээрх улсын зээллэг зэргээс төсвийн хомсдолыг нөхнө гэж засгийн газар төлөвлөж байна.