“Нууцаар эрхтэн суулгагч” этгээдүүдэд донор олж өгөх ажил хийж байсан олон улсын гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагааг украин, белоруссийн хууль сахиулах байгууллагынхан таслан зогсоолоо. Белоруссийн ДХЯ-ны төлөөлөгч Владимир Новиков энэ тухай мэдээллээ. Гэмт хэргийн энэ бүлэглэлд Белорусс улсаас гаралтай одоо Израилийн иргэн, мөн Украин улсын хоёр иргэн байжээ. Энэ гэмт хэргийн бүлгийнхэн 2008-2010 онуудад интернетээр хүмүүсийг олж Косово, Эквадор улс руу гаргаж байсан байна. Баян өвчтөнүүдэд суулгахын тулд тэдний дотоод эрхтэнийг нь авах хууль бус мэс заслыг тэнд хийдэг байжээ.