Америкийн дипломатуудын албан ёсны баримт бичгүүд “Викиликс” сайт дээр гарсан явдлыг ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин сүйрэл гэж үзэхгүй байна. CNN сувгийн хөтлөгч Ларри Кингтэй хийсэн ярилцлагадаа энэ тухай мэдэгдлээ. “Өөрийн улс төрийн зорилгод дараа нь ашиглахын тулд хэн нэгэн Викиликс-т мэдээлэл зориуд өгч байна гэж зарим шинжээчид үзэж байна гэж” Путин хэллээ. Дипломат байгууллагууд албан ёсны бичиг баримтдаа анхааралтай хандахыг тэр санууллаа. Энэ ярилцлагын хэсгийг CNN  сувгийн сайт дээр лхагва гаригт нийтэлсэн байна. Ярилцлага бүрэн эхээрээ өнөө орой гарна.