Орчин үеийн даяарчлалыг хамарсан нэг асуудал бол ДОХ хэвээрээ байна. Энэ аюулт өвчинтэй тэмцэх Бүх дэлхийн өдрийг өнөөдөр тэмдэглэж байгаатай хобогдуулаад ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Боковагийн илгээлтэнд ингэж өгүүлсэн байна. “ДОХ-ын халдвар авах явдал багасаж дэлхийн ихэнх бүс нутагт байдал тогтворжиж байгааг энэ жил мэдэгдэхэд би баяртай байна” гэж Бокова мэдэгдсэн байна. Залуу эмэгтэйчүүд урьдын адил халдварыг тээсээр байна гэж тэр тэмдэглэжээ. Олон оронд тэд 25 хүртлэх насандаа халдвар авах аюултай тулгараад байна. ДОХ-той тэмцэх гол түлхүүр бол боловсрол юм гэж Бокова тэмдэглээд бүхнийг чанартай боловсролоор хангах талаар ЮНЕСКО-гоос авч байгаа арга хэмжээг нэмэгдүүлж байна гэж сануулсан байна.