ЕХАБХАБ-ийн хүрээнд будилианыг зохицуулах ерөнхий зарчмыг бий болгох шаардлагатай байна гэж ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев мэдэгдлээ. Энэ зарчмуудыг бүх л хямралын нөхцөлд хэрэглэх хэрэгтэй болохоос зарим нэг сонгуулийн үед хэрэглэх хэрэггүй гэж тэрээр Астанад болж байгаа ЕХАБХАБ-ийн дээд хэмжээний уулзалт дээр үг хэлэхдээ мэдэгдлээ. Ерөнхийлөгч ийм зарчмуудын дотроос хүч хэрэглэхгүй байх, талууд өөрсдөө хэл амаа ололцдог байх, энхийг сахиулагч хүчний хүрээ болон урьд нь тохирсон хэлэлцээрийг хүндэтгэх, мөргөлдөөний бүсэд байгаа иргэдийн эрхийг нь хамгаалах зэргийг дурдлаа. “Гүрж улсын удирдлага 2008 оны 8-р сард Өмнөд Осет улсын эсрэг хүч хэрэглэхийг оролдсон шиг байдлыг хэзээч гаргуулж болохгүй” гэж тэр онцлон тэмдэглэлээ. Сүүлийн 11 жилд анх удаа Казахстан улс ЕХАБХАБ-ийг даргалаж байгаа бөгөөд түүний санаачлагаар дээд хэмжээний уулзалт болж байна.