Мягмар гаригт Холбооны хуралд оруулсан түүний илгээлтэд хүмүүс хайхрамжгүй байдлаар хандаагүйд ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев сэтгэл хангалуун байна. “Миний илгээлтийг анхааралтай сонссонд талархал илэрхийлье! Янз бүрийн санал байна гэхдээ хамгийн гол нь хайхрамжгүй байдлаар хандаагүй нь чухал юм” гэж өөрийн микроблог Твиттертээ тэрээр бичсэн байна. Хүүхдүүдийг хамгааалах, олон хүүхэдтэй гэр бүлд туслах, армийг шинэчлэх, иргэдийн нийгмийн үйлчилгээг сайжруулах, авилгатай тэмцэх, экологийг хамгаалах зэрэг асуудлууд Медведевийн илгээлтийн үндсэн сэдвүүд байлаа.