Казахстан улсын нийслэл Астана хотод Европын холбооны аюулгүй байдал, хамтын ажжиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт нээгдлээ. Уулзалтын өмнө 56 оролцогч орнуудын тэргүүнүүд ЕХАБХАБ-ийн таних тэмдгийн өмнө зургаа татуулсны дараа анхны бүгд хурлаа хийхээр дугуй ширээнд сууцгаалаа. Дээд хэмжээний уулзалтын эзэн Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Тусгаар тогтнолын ордны өмнө тэднийг угтаж авлаа.  ЕХАБХАБ-ийг хамарсан хямралыг даван туулах, зэвсэглэлд хяналт тавих горимыг идэвхижүүлэх зэрэг асуудал дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн гол сэдвүүд болно. Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев, орон нутгийн цагаар үдээс хойш үг хэлэхээр төлөвлөсөн байна. Дараа нь түүний хоёр талын уулзалтууд эхлэх бөгөөд Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай эхлээд уулзана.  Орой нь ЕХАБХАБ-ийн тэргүүнүүд, казахын ерөнхийлөгчийн барих үдшийн зоогонд орно. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын санаачлагаар хийж байгаа юм. ТУХН улсууд болон ХАБГБ-ийн улсууд дотроос Казахстан улс, ЕХАБХАБ-ийг тэргүүлж байгаа анхны улс юм.