БНАСАУ цөмийн зэвсгийн хоёр дахь туршилтаа хийхээс өмнө Хятад улс, цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэхийн тулд Пхеньянтай гурван талын хэлэлцээр хийхийг АНУ-д  санал болгож байсан билээ. Хэрүүл шуугианы бай болсон “Викиликс” сайтан дээр гаргасан америкийн дипломат цахилгаан утсан дээр энэ тухай дурдсан байна. Өнгөрсөн жилийн 4-р сард Пхеньянтай 3 талын хэлэлцээр хийхийг Хятад улс АНУ-д нууцаар санал болгож байсан байна. Үүний өмнөхөн БНАСАУ, Солонгосын хойгын цөмийн зэвсгийн асуудлыг шийдэх Орос, АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос улсуудтай цаашид холбоо тогтоохоос татгалзсан билээ. Хойд Солонгос, 2009 оны 5-р сарын 25-нд түүхэндээ хоёр дахь удаагаа цөмийн зэвсгийн туршилт хийсэн юм. Цөмийн туршилт хийх газрыг судлаж байсан америкийн тагнуулын онгоцыг сөнөөх зорилгоор үүнтэй нэгэн зэрэг “ газар- агаар” ангилалын шинэ 2 пуужинг хөөргөсөн юм. Хэрвээ Хятад улс ийм саналыг АНУ-д тавьсан бол БНАСАУ-ын цөмийн идэвхижилийн тухай ямар нэгэн нууц мэдээлэлтэй байсан бөгөөд түүнийгээ америкийн түншүүдтэйгээ хуваалцахад бэлэн байсан байж таараа. “Викиликс” сайтын мэдээлэж байгаагаар Вашингтон, гурван талын хэлэлцээрийг огт тоож үзээгүй байна. Хэрвээ үүнийг тоож хүлээж авсан бол Солонгосын хойгын нөхцөл байдал арай өөр урьдчилан таамаглаж болохуйц байдлаар хөгжих байсан. Нөгөө талаас “Викиликсийн” нийтлүүлсэн материал, солонгосын асуудлыг шийдэх “зургаан” талын хэлэлцээрийн механизмыг Хятад улс өөрчлөхийг оролдсон гэж барууны ХМХ-үүд хятадыг буруутгах сайхан шалтаг боллоо. Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн дарга Александр Жебин үүнтэй санал нийлэхгүй байна: Ийм явдал урьд нь болж л байсан. 2003 оны 4-р сард “зургаан” талын хэлэлцээр болохын өмнө гурван талын зөвлөлгөөн болж байсан харин одоо түүнийг мартсан байна. Яг л ийм бүрэлдхүүнтэй байсан. 90-ээд  оны сүүлчээр АНУ, Хятад, хоёр Солонгос улс оролцсон дөрвөн талын хэлэлцээр болж л байсан. Хэлэлцээрийн хүрээ ямарч байж болно. Солонгосын хойгыг цөмийн зэвсгээс ангижруулах гол зорилго болон бүх оролцогчдын аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцсэн тохиролцоонд л талууд хүрэх ёстой юм гэж тэр хэллээ. Хойд, Өмнөд Солонгос улсуудын хооронд 11-р сарын 23-д цэргийн будилаан болсны дараа Хятад улс бүс нутагт нөхцөл байдлыг намжаах “зургаан” талын хэлэлцээрийг сэргээх хэд хэдэн дипломат алхам хийлээ. Бээжинд 12-р сарын эхээр “зургаан” талын хэлэлцээрийг сэргээх Хятад улсын саналыг Токио, Сөүл хүлээж авсангүй. БНАСАУ цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэхээ мягмар гаригт албан ёсоор зарласны дараа тэдний байр суурь өөрчлөгдлөө. Хөнгөн усны реакторт зориулсан хэдэн мянган центрфуг дээр уран баяжуулах тухай ярьж байна. Үүний үр дүнд лхагва гаригт Бээжинд хятад, японы зөвлөлгөөн болох гэж байна. Үүнтэй зэрэгцээд Астанад ЕХАББ-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Өмнөд Солонгос улсын ГХЯ-ны сайд, ОХУ, АНУ-ын ажил хэрэг нэгт нөхдүүдтэйгээ зөвлөлгөөн хийнэ. Солонгосын хойгын Хойд, Өмнөд улсуудын хоорондох цэргийн будлиан, БНАСАУ, Хятад улсуудын эргийн ойролцоо АНУ, Өмнөд Солонгос улсуудын цэргийн идэвхижилт өсч байгаа, “энхийн атом” олж авч байгаа Пхеньяний үйл ажиллагаанд МАГАТЭ-гийн талаас ямарч хяналтгүй байгаа зэрэг асуудлууд хэлэлцэх хэргийн тэргүүн зэргийн асуудлууд мөн билээ.