Орос улс, НАТО Евро-Атлантын аюулгүй байдал, энх тайвныг хамтдаа хангах ёстой. Энэ бол тэгш эрхтэй түншлэл, харилцан итгэлцэл, урьдчилан таамаглах байдал зэрэг байх ёстой. Холбооны хуралд оруулсан илгээлтдээ Д. Медведев ингэж мэдэгдлээ. Европын бүх улсуудыг нэгэн зэрэг пуужингийн довтолгооноос хамгаалж чадах, НАТО-гийн орнууд болон ОХУ-ын ашиг сонирхолыг хамаарсан европын ПДХ системийн хэлбэрийг бий болгох саналыг Лиссабонд болсон ОХУ-НАТО-гийн  дээд хэмжээний уулзалтын үеэр дэвшүүлсэн гэдгийг ерөнхийлөгч санууллаа. Энэ нь үнэхээр нааштай хөгжил  боловч муу үр дагавар гарах вий гэж ерөнхийлөгч болгоомжилж байна: Ойрын 10 жилд биднийг доорхи хоёр зам хүлээж байна гэдгийг шууд хэлмээр байна, ПДХ системийг байгуулах талаар бид зөвшилцөж хамтын ажиллагааны бүрэн төгс механизмыг бүрэлдүүлж чадна эсвэл зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ шижим эхлэнэ гэлээ. ОХУ, ЕХ-ны хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байна. Энэ хамтын ажиллагаа 3 чиглэлээр явах ёстой. 1-рт Орос улсыг ДХБ-д элсүүлэхэд таарч тохирох, ЕХ-ны практик хамтын ажиллагаа, техникийн нормыг нийцүүлэх, технологийн харилцан солилцоог өргөжүүлэх. 2-рт ойрын ирээдүйд  визийг хялбаршуулж, бүрмөсөн өөрчлөх, 3-рт академийн болон мэргэжлийн солилцоог ихэд өргөжүүлэх эдгээр болно. Брюселльд 12-р сарын 7-нд болох ОХУ-ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр ерөнхийлөгч энэ асуудлуудыг тавих болно. Оросын эдийн засгийн шинэчлэлийн тодорхой алхамуудыг амьдралд хэрэгжүүлэх эдийн засгийн дипломатыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж Д.Медведев хэллээ: Гадаад улс төрийн бодлогын үйл ажиллагаа манай ард түмэнд ойлгомжтой, тодорхой амжилтуудаар илрэх ёстой. Орос улсын нутаг дэвсгэр дээр хамтарсан үйлдвэр байгуулж, чанартай, хямд барааг үйлдвэрлэх ёстой. Орчин цагын ажлын байрыг бий болгож визийн горимыг хялбаршуулах хэрэгтэй гэлээ. Хэрвээ ингэж чадвал гадаадын түншүүд инновацийн хөгжлийн туршлагаасаа хуваалцахад бэлэн байна гэж Медведев тэмдэглэлээ. Харилцан ашиг сонирхолын үүднээс Орос улс, Герман, Франц улсуудтай шинэчлэлийн түншлэлд шилжээд байна. Бусад чиглэлд ч ирээдүй байна. ЕХ болон АНУ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ийм өргөн боломж байна гэж үзэж байна. Орос-америкийн түншлэлийн механизмийг, өндөр технолог дахь харилцан хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулах, бүрэн хэмжээний эдийн засгийн хамтын ажиллагааг тогтворжуулах зэрэгт ашиглах хэрэгтэй гэж хэллээ. Хятад улстай хамтын ажиллагааг, амжилттай хамтын ажиллагааны хувьд жишээ болгон Медведев дурдлаа. Энэ хэлхээ холбоо, ШХАБ, БРИК зэрэг нэгдлүүдийн нэр төр өсөж байгаагаар илэрч байна. Гадаадын түншүүдтэй хамтран ажилласан нь оросын эдийн засгийг шинэчлэх процесст зохих үр дүнгээ өгөөд байна. Москва орчимд байгуулж байгаа “Сколково” инновацийн төвийн төслийн тухай  ерөнхийлөгч ингэж тодорууллаа:Төсөлд оролцох хэн бүхэнд  зориулсан тусгай хууль, удирдах баг, газар нутаг байна. Эцсийн эцэст өнөөдөр ч ажиллаж эхлэхэд бэлэн улсын болон хувийн компаниудын тодорхой саналууд байна гэж тэр хэллээ. Москвад санхүүгийн төв байгуулах ажил яг л ингэж явагдаж байна. Энэ ажилд оросын болон гадаадын мэргэжилтнүүд холбогдож эхлээд байна. Бас өөр ч амжилт байна. Супер компьютерийн дэлхийн рейтенгид оросын 11 систем байна, хиймэл дагуулын ГЛОНАСС цогцолборыг бүрдүүлж дуусаад байна. Орос улсын армийг шинэчлэхэд шинжлэх ухааны боловсруулалтууд томоохон байр эзлэж байна. Ерөнхийлөгч энэ асуудал дээр онцгой анхаарал хандууллаа. Армийг шинэчлэхэд нилээн их хөрөнгө гаргасан гэдгийг санууллаа. Өндөр технологтой авсаархан армийг байгуулахад шаардлагатай шинэ технологийг нэвтрүүлэх, армийг сонгож авсан иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зэрэг асуудлыг ярьж байна. Энэ болон бусад асуудлуудыг шийдснээрээ ирээдүй үеийнхэнд амьдралын жирийн нөхцлийг бүрдүүлж өгнө. Бидний хийж байгаа өөрчлөлтүүд залуу үеийнхэнд зориулагдаж байна гэсэн санаа энэ удаагийн илгээлтэнд голлох байр эзлэж байна: Шинэчлэл бол эцсийн зорилго биш, бидний ихээхэн найдлага тавьж байгаа хүүхэд, залуучуудын чадварыг нээж илэрүүлэхэд хэрэглэх багж байх ёстой. Энэ шинэчлэл бол тэдэнд л зориулсан зүйл шүү дээ. Үр хүүхдэдээ үлдээсэн орон улсынхаа төлөө бид ичихгүй байх ёстой. Манай улсад амьдарч байгаа 26 сая хүүхэд эрүүл чийрэг өсөж, аз жаргалтай байж улс орныхоо бүрэн эрхт иргэн нь болох ёстой. Энэ зорилт бид бүхний хувьд нэгдүгээр зэргийн зорилт байх ёстой гэлээ. Төрийн тэргүүн тодорхой тоо баримтуудыг дурдлаа, жишээ нь 2005 онтой харьцуулахад Орос улсад төрөлт 21 гаруй хувиар нэмэгдсэн байна. Энэ бол дэлхийн хэмжээний сайн үзүүлэлтүүдийн нэг юм. Орос улсад сүүлийн 5 жилд анх удаа хүн амын өсөлт нэмэгдлээ. Улс эх орноо болон нийгмийг шинэчлэх санал санаачлагыг бид үр хүүхдүүдийнхээ төлөө тэдний амжилтын төлөө хийж байгаа билээ. Учир нь тэдний амжилтаас Орос улсын ирээдүйн амжилт ололт шалтгаална гэж ерөнхийлөгч хэлсэн үгийнхээ төгсгөлд онцлон тэмдэглэлээ.