“Ата Мекен” фракц, Киргизийн ардчилсан социалист нам болон “Республика” намуудтай  нэгдэж эвсэл байгуулахыг зөвшөөрсний дараа Киргизд эрх барих эвсэл бүрэлдлээ. Киргизийн парламентын даргын үүрэг гүйцэтгэгч Ташполот Балтабаев энэ тухай мэдэгдлээ. Түүний хэлснээр Омурбек Текебаев парламентын дарга, Алмазбек Атамбаев ерөнхий сайд, Омурбек Бабанов дэд ерөнхий сайдаар тус тус ажиллах юм байна. Киргизийн парламентын сонгууль 10-р сарын 10-нд болсон бөгөөд түүнд 5 нам багтсан юм. Энэ намуудын аль нь ч ихэнх болж чадаагүй учраас ерөнхийлөгч Роза Отунбаева, ардчилсан социалист намын дарга Алмазбек Атамбаевт парламентын эвсэлд байгуулахыг даалгасан юм.