Яндекс  системмашин олон км  урт түгжрэн зогсож буй  Москва дахь эмзэг 30 цэгт   хийсэн судалгааныхаа  дүнг, Москва хотын захиргаанд явуулжээ. Эдүгээ компани «Яндекс. Замын бөглөрөл» магадлан шинжлэх  төвийн мэдээллийг нийслэлийн тээврийн асуудлыг шийдвэрлэхэд  ашиглах асуудлаар хотын эрх баригчидтай хэлэлцээ хийж байна. Яндексийн мэргэжилтнүүд  Москва дахь хөдөлгөөний талаар мэдээ баримтын том санг нэлээд  хэдэн жилийн турш байгуулж байгаа бөгөөд энэ үйл хэрэгт хандах хандлага нь  олон улсын хэмжээний инноваци болсон гэж төрийн байгууллагуудад сайтыг боловсруулж буй «Стратеги» агентлагийн ерөнхий захирал  Екатерина Аксёнова узэж байна. Яндекс «Яндекс. Замын бөглөрөл» магадлан шинэжлэх төвөө байгуулахдаа стратегийн үүднээс  түүнд ямагт хандаж ирсэн. Москва дахь автозамын хөдөлгөөн ямар байгааг тусгасан мэдээллийг нэгтгэсэн томоохон сан хэмээн үүнийг үзэж байна. Замын хөдөлгөөнийг удирдах автомат систем  дэлхийн томоохон бүх хотод байгаа. Харин Яндекс эмхлэн цэгцлэх  дүн шинжилгээ хийж байна. Тийм хандлага нь  олон улсын хэмжээний  инноваци мөн. Яндекс нэг жилийн өмнө уралдаан явуулж, хотын замын хөдөлгөөний  нөхцөл  байдал, замын бөглөрөлийн тухай  мэдээлэлүүдийг нэг сарын турш тавьж байсан. Уралдаанд оролцогчид долоо хоногийн нэг өдрийг сонгон авч,   хотын тодорхой цэгийн замын хөдөлгөөний байдлын таамаглалыг бэлтгэв. Энэ нь мэдээ баримтад нарийвчилан дүн шинжилгээ хийж, алгоритмыг зохиож чадах чадварлаг хүмүүсийг илрүүлэх математик арга. «Яндекс  нийслэл хотын захиргаатай хамтран ажиллавал оросын Яндекс,  АНУ-ын засгийн газартай идэвхтэй хамтран ажиллаж байгаа  дэлхийн Google  том компанитай адил төсөөтэй болно гэж Екатерина Аксёнова узэж байна. Түүний хэлснээр төрийн янз бүрийн асуудлыг шийдвэрлэх зөвлөмж өгч, үндэсний янз бүрийн тусгай газарт  сервисийг онцлосон «Google  АНУ-ын төлөө»  нэр хүндтэй портал, АНУ-д байгаа. Яндексийн шинжээчид  нийслэл хотын захиргаатай хамтран ажиллавал Москвад тээврийн асуудлыг аль болох түргэн шийдвэрлэх   үйл ажиллагааны сайтар бодож бэлтгэсэн төлөвлөгөө бий болно.    Нийслэлийн замын бөглөрөлд  москвагийн 10 сая оршин суугч, бас нийслэлд зочилон ирсэн 5 сая хүн  өөрөөр хэлвэл Оросын нийт хүн амын аравны нэг нь  өдөр бүр саатан зогсож байна. Ийм өргөн хүрээтэй асуудлыг  дээд түвшинд хэлэлцэх мөн нийслэл хотын засаг дарга Сергей Собяниныг бийчлэн оролцуулахыг шаардаж байна. Одоогоос нэг сарын өмнө мөн албан тушаалыг хашиж эхлэсэн Собянин тээврийн асуудлыг шийдвэрлэх арга замыг хэдийнээ эрэж эхэлсэн юм.