Тэтгэвэрийн хэмжээг амжиргааны доод түвшингээс дээгүүр болгох ажил үндсэндээ шийдэгдсэн гэж Д.Медведев, Холбоонй хуралд оруулсан илгээлтдээ мэдэгдсэн байна. Хүн амын бодит орлого өнгөрсөн саруудад 5% хүртэл өслөө. Дараа жил төсвийн байгууллагын ажилтнуудын цалинг нэмэхээр тусгасан гэж төрийн тэргүүн мэдэгдлээ. Ахмад дайчдыг болон цэргийнхнийг орон сууцаар хангах зорилтот хөтөлбөр хэрэгжиж байна гэж Медведев хэллээ. Эдийн засаг хүндрэлтэй байгаач гэсэн улс, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх болно гэж ерөнхийлөгч мэдэгдлээ.