АНУ дипломат захидлынхаа аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаад Москва харамсаж байна. 250 мянган америкийн дипломат баримт бичгийг WikiLeaks сайт дээр гаргаж байгааг Орос улсын ГХЯ-ны өндөр хэмжээний төлөөлөгч урьд хожид үзэгдээгүй зүйл гэж нэрэллээ. Улс хоорондын ажил хэргийг явуулах нэг гол нөхцөл итгэлцлийг АНУ баталгаажуулж чадахгүй гэсэн үг гэж ГХЯ-ны ажилтан тэмдэглэсэн байна. Хэрүүл шуугианы бай болсон  WikiLeaks сайтын даваа гаригт нийтлүүлсэн дипломат баримт бичгүүдэд дэлхийн улсуудын төрийн тэргүүнүүдийн тухай хайр гамгүй, тааламжгүй үг хэллэг хэрэглэсэн байна.