Оросын газар тариалан, аж үйлдвэрийн цогцолборын хөгжилд ҮЭ-ийн гүйцэтгэж байгаа үүргийг Орос улсын засгийн газрын ерөнхий сайд Путин өндөр үнэллээ. Москва мужид мягмар гаригт нээгдсэн оросын газар тариалан, аж үйлдвэрийн цогцолборын ҮЭ-ийн ажилтнуудын их хурлын зочид, төлөөлөгчидэд явуулсан илгээлтдээ, энэ байгууллага “ажилчдын ашиг сонирхол болон эрхийг хуулиар хамгаалах, хөдөлмөрийн харилцааг зохицуулах, эх орны газар тариалан, аж үйлдвэрийн цогцолборын эмзэг асуудлуудыг шийдвэрлэхэд улсын найдвартай түнш байсаар байна”  гэж өгүүлжээ. Засгийн газрын тэргүүний илгээлтийг дэд ерөнхий сайд Виктор Зубков уншиж танилцуулсан байна.