Пакистаны баруун хойд нутагт  үйлдсэн алан хядах ажиллагаанаас болж 4 хүн алагдаж, 12 хүн шархадсан байна. Амиан золиослогч этгээд Банну хотын цагдаагийн газрын дэргэд өөрийгөө дэлбэлжээ. Талибууд тус бүс нутагт байдлыг тогтворгүй болгохын тулд явуулж байгаа ажиллагаа гэж төр засаг үзэж байна. Пакистанд сүүлийн 3 жилд дайнчид 400 алан хядах ажиллагаа үйлдээд байна. Үүнээс болж 4000 хүн амь насаа алджээ.