НАТО, Орос улстай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Европ дахь эвслийн нэгдсэн хүчний ерөнхий командлагч Жеймс Ставридис даваа гаригт Вашингтонд Олон улсын болон стратегийн судалгааны төвд энэ тухай мэдэгдлээ. Далайн дээрэмчид, алан хядах ажиллагаа, мансууруулах бодисны хууль бус наймаатай тэмцэх асуудал мөн Афганистаны талаархи хамтын ажиллагаа, ПДХ системийг байгуулахад Орос улсыг оролцуулах зэрэг нь Орос, НАТО-гийн хамтын ажиллагааны үндсэн чиглэл юм.