2011 онд  нэг баррель нефть 75-85 доллар байна. ОПЕК-ын ерөнхийлөгч, Эквадорын уул уурхай, нефтийн яамны сайд Вилсон Пастор ингэж мэдэгдлээ. Үнийн ийм хэмжээ үйлдвэрлэгч, хэрэглэгчийн хэн хэнд нь тохиромжтой юм гэж тэр хэлсэн байна. Баррель нефтийн үнэ 90 доллар боллоо ч гэсэн “дэлхийн эдийн засгийг донсолгохгүй” гэж ОПЕК-ийн ерөнхийлөгч тэмдэглэлээ. Нефть олборлолтын хэмжээ одоогийн түвшинд хадаглагдана гэж Пастор үзэж байна.