Дмитрий Медведев өнөөдөр жил тутмын илгээлтээ Холбооны хуралд оруулна. Энэ илгээлт Орос улсын ерөнхийлөгчийн парламентад оруулж байгаа 3 дахь илгээлт юм. 2008 оны 11-р сард тэрээр анхны илгээлтээ оруулж байсан юм. Энэ жилийн илгээлт хаалттай байдалд болж байна. Төрийн тэргүүн, ойрын ирээдүйн гадаад, дотоод бодлогын үндсэн чиглэлээр өөрийн байр суурийг илэрхийлэж, ажлынхаа тэргүүлэх чиглэлийг тодорхойлох болно. Ерөнхийлөгчийн илгээлтийг 40 хэлээр дэлхийн 100 гаруй орны оршин суугчид сонсох болно. “Оросын дуу хоолой” радиогийн төлөөлөгч Екатерина Ягуновагийн мэдэгдснээр илгээлтийг Кремлиэс он-лайн горимоор орос хэл дээр шууд дамжуулах бөгөөд дараа нь англи, испан, араб хэл дээр орчуулах болно.