Сочид болох Өвлийн олимпиадын сахиус тэмдэгийн төлөө уралдаанд Өвлийн өвгөн түрүүлж байна. Бүх ард түмний уралдаанд оролцогчдын ихэнх нь 2014 оны Өвлийн олимпын билиг тэмдэгээр оросын хүүхдүүдийн дуртай үлгэрийн баатарыг санал болгосон байна. Уралдааны албан ёсны www.talicman.sochi2014.ru сайтан дээр, зохион байгуулагчид нь 6000 зурагнаас сонгож авсан Өвлийн өвгөний 600 шилдэг зургийг байрлуулсан байна. Сочигийн тоглолтын сахиус бэлэг тэмдэгийн хувьд санал болгосон хайртай баатрууд хулгана, далайн гахай, туулай, бар, алаг ирвэс, матрешка, цасан хүн, Чебурашка зэргээс шинэ жилийн шидтэн хол түрүүлж байна. Вологода мужийн оршин суугчид, олимпын сахиус тэмдэгээр Өвлийн өвгөнийг зурахыг хамгийн түрүүнд санал болгосон юм. Учир нь энэ нутагт цасан шуурганы эзний тухай үлгэр анх төрсөн бөгөөд, энэ мужийн эртний Их Устюг хот түүний эзэмшил газар нь болсон түүхтэй. Сочид болох Олимп бол өвлийн наадам, харин өвлийн шидтэн бол балчир багаас, өтөл настай оросуудын хамгийн дуртай хайртай баатар гэж вологчууд үзсэн юм. Өвлийн өвгөн, Санта-Клаус, Пэр Ноэля, Йоулупукки, Микулаша зэрэг өвлийн шидтэнгүүдтэй ижил учраас, бусад улсуудын хүмүүсч ойлгомжтой юм. Орос улсын өнцөг булан бүрийн залууст Өвлийн өвгөний билиг тэмдэг ихэд таалагдаж байна. Тэд 2010 оны 4-р сард “Өвлийн өвгөний төлөө саналаа өгцгөөе!” уриан доор олон нийтийн хөдөлгөөнийг зохион байгуулсан юм. Өвлийн өвгөнийг тэшүүртэй, цанатай, чаргатай, хоккей цохиуртай, бамбартай, олимпын таван цагирагны өмнө гэх мэт төрөл бүрээр л зурж ирүүлжээ. Хүүхдүүд зурган дээрээ бас шүлэг бичиж ирүүлж байна. Жишээ нь “Аз жаргалтай сахиус тэмдэг Өвлийн өвгөн, Аз нь гийсэн орос хүн бүрт “алт” авчирах болтугай!” гэжээ. Их Устюгийн Өвлийн өвгөнийг залуу оросуудын эвсэг хамт олон баярлуулж байна. Энэ чухал хүндтэй элчийг одоо бүх ард түмэнээрээ сонгож байна. Дөнгөж өчигдөр Бүх оросын олон нийтийн санал бодлыг судлах төвийн явуулсан санал асуулага дуусаж, миний нэр бүх төрлөөр түрүүлж явааг сонсоход тааламжтай байна. Өөрийгөө магтаж, дөвийлгөх тун дургүй. Сочийн Олимпын сахиус тэмдэг болох ямарч амьтантай хамтран ажиллахад бэлэн байна гэж нэг бус удаа мэдэгдэж байсан. Энэ бол бид бүхний нийтийн Олимпиад. Олимпын өмнө бид бүгдээрээ нэгдмэл байх ёстой. Энэ бол бидний эх орон, гадаадын зочидод бид сайхан сэтгэлтэй, хүч чадалтай, гэгээлэг, хүчирхэг, цэцэн мэргэн Орос улсыг харуулах ёстой гэж Өвлийн өвгөн хэллээ. Олимпын тоглолтыг бэлтгэж, явуулахад ямарч тохиолдолд идэвхитэй оролцоно гэж Өвлийн өвгөн хэллээ. Ноднин жил, Сочи-2014 зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко “Сочи-2014-ийн албан ёсны Өвлийн өвгөн” гэсэн үнэмлэхийг гардуулсан билээ.Харин тун саяхан шинэ жилийн шидтэн маань өөрийн сүлд дуутай болсон бөгөөд, Өвлийн Олимпын зочидод таалагдна гэдэгт найдаж байна.