Соёлын өвийн асуудал эрхлэсэн хороо  москвагийнханы дэмжлэгээр гадны хууль бус зар суртчилгаатай  тэмцэх  арга хэмжээ авчээ. Москвагийн оршин суугчид  Бульварийн царираг, гудамж, Кутузовийн  өргөн чөлөөгээр аялаж, зар суртчилгааны байгууламжуудын самбар гэрэл зурагыг авсан байна. Түүгээр үл барам  хотын онгон үзэмжинд эд зохисгүй нөлөөлж буй  зар суртчилгааг хотын альн хорооллоос ч авч, соёлын одон хороонд явуулахыг  оршин суугчдад санал болгов. Зарлал, зар суртчилгааны самбар, дэлгэц архитектурын маш олон дурсгалын жинхэнэ төрх байдлыг халхавчилж байна. Зар суртчилгааг нийслэлийн түүхэн  газруудаас зайлуулах нь зайлшгүй чухал гэж  Москвагийн соёлын өвийн асуудал эрхлэсэн хороо нэг бус удаа мэдэгдсэн билээ. Ядаж түүхэн төвөөс сур сурталчилгааг холдуулна  гэж  москвагийн эрх баригчид  аль хэдийнэ амласан аж. Гэвч энэ үйл явц  хэт удаан явагдаж байна. Түүнээс гадна  зар суртчилгаа байрлуулах хууль, дүрэм байсан ч  олонхи байгууллага, пүүс  компаний  хууль, дүрмийг зөрчсөөр байна. Москва шиг томоохон хотыг хяналтандаа бүрэн авахад хэцүү гэж Москвагийн  соёлын өвийн асуудал эрхлэсэн хорооны  уран баримал, түүхийн дурсгалт газрын хэлтсийн дарга  Антонина Золотухина үзэж байна. Тэр хэлэхтэй: «Москва маш том хот болохоор  зар суртчилгааг чухам хаана байрлуулж байгааг бщрэн хянахад хэцщщ юм. Иймээс манай арга хэмжээ  зар суртчилгааг хяналтгщй байрлуулсаны улмаас хотын анга торх ямар байдалтай болсонд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой юм». Хотын оршин суугчид  москвагийн түүхэн дүр төрхийг сэргээх тухай уриаг дуртайяа хүлээж авсныг  хууль бус зар суртчилгааны зураг авах арга хэмжээний анхны үр дүн харуулсан. Хууль, дүрмийг хэрзэрэг зөрчсөнийг тусган харуулж буй  маш олон гэрэл зураг  Москвагийн  соёлын өвийн асуудал эрхлэсэн хорооны сайтад  ирээд байна. Оюутан Ольга Сулина ч нийслэлийн гадна торход анхааралтай хандаж байна. Тэр ярихтай: «Москвагийн бүх оршин суугч  хотоо цэвэр байлгахын тулд  хууль бус  зар суртчилгааны  самбруудыг  авч, түүнийг байрлуулахыг  эсэргүүцэх ёстой гэж узэж байна гэв».  Хүмүүс сайн дураараа зураг авч, албан ёсоор бүртгүүлэн  цахим хаягаар явуулсан гэрэл зургуудын ачаар  Москвагийн соёлын өвийн асуудал эрхлэсэн хороо зохих хэмжээний материал цуглуулжээ. Одоо тус алба зар суртчилгааг хууль бусаар байрлуулсан асуудлыг хотын эрх баригчидтай  хэлэлцэхдээ үндэс суурьтай баримттай шалтгааныг дурдана гэж Антонина Золотухина хэлээд: «Бид хянан шалгах биш зохицуулах байгууллага юм. Өөрөөр хэлвэл бидэнд мэдээлсэн цагт ямар нэг арга хэмжээ авна. Мэдээлэл ирэх болгонд  бүрэн эрх мэдэлтэй байгууллагуудад уламжладаг гэв».       Москвагийн  соёлын өвийн асуудал эрхлэсэн хороо болон сайн дураараа туслаж буй москвагийнханы хамтын хүчин чармайлтын ачаар  хотын түүхэн газрууд  жинхэнэ дүр төрхөө сэргээж, нийслэлийн оршин суугчид ба зочдыг баярлуулна гэж Антонина Золотухина найдаж байна.