Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар хийгдэж байгаа улс орнуудын дэлхийн хэмжээний яриа, хэлэлцээ нь нэг байрандаа л гүйгээд байгаа тамирын дасгалыг санагдуулах мэт. Бүгд л ямар нэгэн юм хийх нь зүйтэй гэх боловч цаг дээрээ  тодорхой хийсэн юм огт үгүй. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшигаас хэрхэн сэргийлэх  талаар дахин тохиролцоонд хүрэхээр энэ удаад Мексикт цугларна. 11-р сарын 29-нд Канкунд НҮБ-ын дэлхийн  уур амьсгалын асуудлаар болон Киотогийн протоколын уулзалтын XVI  олон улсын бага хурал эхэлнэ. Түүний хугацаа нь 2012 онд дуусч байгаа аж. Үүний  урьд нэг жилийн өмнө   Копенгагенд болсон  дэлхийн 120 орны тэргүүн нар оролцосн хуралдааныг ихэнх улс “замхарсан” гэж нэрлэжээ. Дэлхийн шинэ уур амьсгалын хэлэлцээр боловсруулж чадсангүй.  Цөөн тооны өөдрөг үзэлтнүүд Конпенгагенд  тодорхой алхмууд хийгдсэн гэж үздэг. Бүх том орнууд тэр тусмаа хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын төлөөлөгчид 2020 он хүртэл хүлэмжийн хийг агаарт  алдагдахыг багасгах төлөвлөгөө ирүүлээд байна. Гамшигийн гол цохилт ирсэн буюу илүү нэрвэгдэгсдэд  туслахаар Уур амьсгалын сан байгуулсан. Орос улсын байр суурийг ерөнхийлөгч Дмитрий Медведев ийнхүү тодорхойлсон. Тэрээр Копенгагенд хийсэн мэдэгдэлдээ, Орос улс нь аж үйлдвэрийнхээ  СО2  хаягдлыг 2020 он хүртэл 1990 онтой харьцуулбал 25 хувиар бууруулна. Киотогийн протоколын хувьд гэх юм бол Орос улс үүний хугацааг “зүгээр нэг” сунгахад эрс татгалзаж байна.“Киотогийн протокол нь одоогийн буйгаараа  юу ч өгөхгүй. Яагаад гэвэл үүнд АНУ ороогүй.  Харин  Хятад улс СО2 хийг  агаарт алдагдадгаараа тэргүүлдэг хэрнэ ямарч үүрэг хүлээсэнгүй ирлээ”- гэж  Дэлхийн онгон байгалийн сангийн  уур амьсгалын хөтөлбөрийн оросын байгууллагын тэргүүн Алексей Кокорин ярьж байна. Орос улс нийтлэг хууль эрх зүйн хэлэлцээр байх ёстой гэж үзэж байна. Протокол ч юм уу, гэрээ ч юм уу хамгийн гол нь улс орон бүр батлах ёстой. Бүх гүрнүүдэд агаарын хийн алдагдлыг  бууруулах тоогоор заасан тийм үзүүлэлтүүд байх ёстой. Хятад, Энэтхэг, Бразиль ингэхдээ дүрмийн гадуур ямарч орон үлдэх ёсгүй. Канкуны олон улсын бага хурлын хувьд хэнд ч тэр хурлаас нэг их юм хүлээгээд байх юм үгүй. Шинэ гэрээ байгуулаад түүнийгээ бүгд батлана гэж хэнч бодоогүй байгаа” гэж Алексей Кокорин ярьлаа. Хэлэлцээрийг хурдан түргэн хийхгүй гэдэг бол тодорхой боллоо. Асуултууд  агуу учраас, хүнд хэцүү байгаа. Тэгвэл хамгийн ухаалаг гарц гэвэл –салангад гарсан   шийдвэрүүдийн замаар явбал яасан юм бэ. Энэ бол үйлчилж мэдэх багаж юм шүү. Юу шийдэгдэж болох юм бэ? Нэгдүгээрт,  халуун орны ойг огтлохыг зогсоох. Магадгүй, тэнд зогсоох гэж үг байхгуй ч гэлээ, “эрс багасгах , жишээ нь 10 жилд 80 хувиар” гэвэл. Гэхдээ эрс гэдэг үг заавал байх ёстой юм шүү. Цааш ач холобгдол арай багатай технологийг дамжуулах төвүүд бий болгоно гэж байж болох юм. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний үр ашигтай агаарын хийн хаягдал багатай, эрчим хүч сэргээх технологи юм.  “Бага хэргийн” онол нь магадгүй үр дүнтэй байж мэдэх юм. Хэрвээ том орнууд хууль эрх зүйн баримт бичигт гарын үсэг зурахад бэлэн биш байх юм  бол Канкуны олон улсын бага хурал копенгагены хурлын замаар орох болно.