Мягмар гаригт Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Холбооны улсын  их хуралд илгээлтээ  өргөн барина. Шинжээчдийн  үзэж байгаагаар бол энэ удаагийн илгээлтийн агуулга нь нууц байгаа. Кремлийн  мэдэгдсэнээр : 2010 оны  Илгээлт нь тодорхой төлөвлөгөө болон даалгаврыг дэлгэрэнгүй тусгаснаараа урьдынхаас ялгаатай гэнэ. Илгээлтэд тусгагдсан сэдвүүдээс нэгийг нь л ерөнхийлөгч өөрөө задалсан. Тэрээр өөрийн микроблог буюу Твиттердээ “ Гурав дахь хүүхдээ төрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх санал гаргана. Ингэхдээ хүүхдүүдийг бүхэлд нь хамгаалах. Энэ  тухай мягмар гаригт Илгээлтдээ яринаа” гэж. Шинжээчид үзэхдээ: энэ нь Орос улсад хүүхэд залуучуудыг өсгөхөд тав тухтай орчин бий болгох тухай яриа болов уу гэж байна. Үндсэндээ энэ санаачлага нь ццашилбахл үндсэний нэгдсэн шинэ санаа болох ёстой гэж тэд үзэж байна. Энд ерөнхийлөгч нилээд чухал өөрчлөлөтүүдийг хийхээр төлөвлөөд бөйгаа бололтой. Үүнд: боловсролын системийг сайжруулах, авъяаслаг залуучуудыг хайж тэдэнд туслах, эрүүл амьдрах хэв маягийг сурталчлах зэрэг орж байна. Хүүхдүүдэд амжилтанд хүрч чадна гэсэн тийм орчныг бий болгох. Үүдээс Илгээлтийн  гол санаа гарч байна: шинэчлэлийн зорилго-амьдралын чанарыг нэмэгдүүлэх, хүн бүрт өөрийнх нь сонгосон салбарт амжилтанд хүрэх тийм боломжийг бүрдүүлэх.         Шинэчлэлийн сэдэв нь энэ жилийн Илгээлтэнд үргэлжлэлээ олно. Үүний өмнөх Илгээлтэнд улс оронд шингэтгэлийн төвийг байгуулах байсан бөгөөд нэг жилийн дотор Сколковогийн төсөл дээр тодорхой зураг төрхөө олсон бол, харин энэ удаа Медведев шинэтгэлийг хэрхэн яаж амжилттай явуулахав гэсэн асуултад хариулт өгнө байх. Шинэтгэлтэй холбоотой асуудлын өөр нэгэн тал  бол – эрчим хүчний эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх,  энэ салбарт хөрөнгө оруулагчдыг татах нөхцлийг бий болгох. Улс төрийн хэсгийн хувьд гэх юм бол , энэ нь нэг их томгүй байх болов уу. Дмитрий Медведевын энэ сэдэвт хандуулсан саяхны видеохарилцааг санахад хангалттай юм. Тэнд ерөнхийлөгч өөрийн нэг, хоёрдахь Илгээлтээр улс төрийн системын өөрчлөлтийг  холбооны улсын болон бүсийн түвшинд   дэвшүүлсэн санаануудаа дүгнэсэн юм. Бүхэлдээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд ерөнхийлөгчийн гаргасан санал санаачилгыг энэ Илгээлт нэгтгэсэн  байна гэж Орчин үеийн хөгжлийн хүрээлэнгийн   Нийгэм- улс төрийн хөтөлбөрийн захирал Борис Макаренко ингэж ярьж байна. “Миний бодоход энэ Илгээлт бүх сэдвийг хамрах байх.Тэнд улс төрийн системийн дүгнэлт болон тэдгээрт шинэчлэл  шаардлагатай байгаа болон сүүлийн хоёр  долоо хоногт улс оронд болж өнгөрсөн үйл явдлын дүн шинжилгээ багтах байх гэж бодож байна”. Бүс нутагт бизнес хөгжүүлэхэд илүү таатай орчин бүрдүүлэх тухай сэдэв  байж болох юм. Үүний өмнө Эдийн засгийн хрөгжлийн сайд Эльвира Набиуллина  мэдэгдэлдээ: Орос улсын засаг захиргааны нэгжүүд эрүүл өрсөлдөөн явуулахад орчин бүрдүүлэхгүй бол улсаас дотац буюу тэтгэлэг олгохгуй гэж хэлсэн. Орос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ерөнхийлөгч энэ асуудлаар нилээд хурцхан  хэлэх байх. Илгээлтэд хариуцлагын асуудал нилээд өргөн цар хүрээтэй тавигдах байх гэж хуучин зөвлөлийн орнуудын нийгэм улс-төрийн процессыг судлах Мэдээлэл -судалгааны төвийн захирал Алексей Власов ингэж ярьж байна.”Яагаад төрийн дээд түвшинд гаргасан удирдамжууд  практик дээр хэрэгжих нь удаан, бүх шатны гүйцэтгэх байгууллагууд дээр удааширч байгаа гэдгийг ерөнхийлөгч дүн шинжилгээ хийж, энэ асуудалд хариулах байх”. Шинжээчдийн үзэж байгаагаар ерөнхийлөгчийн Илгээлт түүний үг хэлэхээс хоёр цагийн өмнө эцэслэн бэлэн болох аж. Гэсэн хэдий ч түүний хэлэх гол санаа өөрчлөгдөхгүй нь мэдээж хэрэг. Орос улсын элитүүд мягмар гаригт ямар нэр томъёлол  сонсох бол гэдэгт асуудлын гол оршиж байна.