Европод жинхэн өвөл ирлээ. Лондонд өнөөдөр -17 С хэм хүрчээ. Англи, Австри, Франц улсад нилээд хэмжээний  цас орсон тул тус орнуудад  цахилгаан эрчим хүчний  хүндрэл гарч байна. Мюнхены онгоцны буудалд 30 нислэг хойшилогдож,  Словенид  агаарын харилцааны замыг бүрэн  хаажээ. Европын бүх замуудад бөглөрөө үүсч , нийтийн аж ахуйн албууд их хэмжээний цас арилгахтай тулгараад байна.