Израилийн сүмд урьд өмнө байгаагүй ган гачигаас болж бороо оруулж өгөхийг хүмүүс их залбирах боллоо. Гол залбирлыг Иерусалимын Уйлдаг хананы дэргэд үйлдэж байна. Түүнчлэн иудаизмын шашны  номлогчид нэг өдрийн мацаг барьж , дээд Бурханд хандав.  1860 оноос хойш ийм ус үгүй намар урьд байгаагүй аж. Их хэмжээний бороог цаг уурчид зөвхөн хоёрдугаар сард л амлаж байна. Израилийн эрх баригчид хүн амын  болон аж үйлдвэрийн усны хэрэглээг багасгах хямралын төлөвлөгөө боловсруулаад байна.