Украин улс нь Европын найдвартай түнш бөгөөд оросын хийн дамжуулалтыг таслахгуй хангана. Энэ тухай  Украин улсын ГХЯ ны тэргүүн Константин Грищенко Чех улсын Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогч, ГХЯ-ны сайд Карел Шварценергтэй уулзахдаа  мэдэгдлээ. Грищенкогийн хэлснээр “Европыг дахин тийм эвгүй байдалд оруулахгуй , энэ бол эвгүй юм” гэжээ. Өнгөрсөн жилийн эцэс болон энэ оны эхэн үеээр тэр үеийн төрийн удирдлгын буруугаас болж Киев Европын орнуудыг тус улсаас дамжуулан оросын хий авахад нь хүндрэл учруулж, чирэгдүүлсэн билээ.