ТУХН орнуудын ажиглагчдын үзэж байгаагаар бол Молдав улсад сонгууль хуулийн дагуу явагдлаа. Энэ тухай төлөөлөгчдийн тэргүүн Владимир Гаркун мэдэгдэв. Өнгөрсөн ням гаригт Молдавт хугацаанаасаа өмнө сонгууль болсон юм.  Сонгуульд 20 намын  болон бие даасан 19 нэр дэвшигч оролцсон аж.  Парламентад дөрвөн нам орсон байна. Тус орны Сонгуулийн ерөнхий хорооноос хийсэн мэдээллээр 95 хувийн санал тоолсоны дараа коммунистууд 40,5 хувь байсан байна.  Дараа нь Либерал-ардчилсан нам -/28,7/, Ардчислан нам /12,9/, Либерал нам /9,3/ тус тус оржээ. Ингэснээр улс төрийн хүчнүүдийн нэг нь засгийн газрыг бүрдүүлэхэд болон ерөнхийлөгчийн сонгуульд оролцох саналын ихэнх хувийг авч чадсангүй.